Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 10 сар 26
・ 1

Р.Онон хэмээх “тэрбумтан”-г Зам тээврийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж, нийтийн алба хаших үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн АТГ-с саатуулаад байсан юм.
Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байхдаа Р.Онон нь Халзанбүргэдтэй Солонготын даваа чиглэлийн зам барих хөрөнгөөс үүсгэн байгуулсан нууц компаниараа дамжуулан 200 сая төгрөг шилжүүлэн авч, эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, туслан гүйцэтгэгч гэх халхавчаар тус компаниас “ЭнБиСиСи” ХХК-ийнхаа дансруу 200 сая төгрөг шилжүүлж авсныг нь АТГ, Прокурорын байгууллага тогтоож “нэгэн дуугаар” шүүхэд шилжүүлсэн байдаг.
Гэвч 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнийг “томоожих байлгүйдээ хэмээн толгойг нь илэн” суллан явуулжээ. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаж, төсвийн тендерийг хувьдаа ашигласан энэ эрхэмийг хэрхэн шийдвэрлэхийг харж байгаа шүү бид.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.