Маргаашаас цас орж хүйтэрнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 10 сар 26


Маргааш буюу 27-ны өдөр  төв болон зүүн аймгуудын нутгаар,  28-нд нутгийн хойд хэсгээр, 29-30-нд зарим газраар цас орно. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28, 29-нд говь талын нутгаар, 30-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 

Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх