Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 10 сар 28

Чингэлтэй дүүрэг, БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүрэгтэй тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд Ёнсу дүүргийн Засаг дарга И Жо Ху тэргүүтэй төлөөлөгчид Чингэлтэй дүүрэгт айлчилж байна. Айлчлалын хүрээнд Ёнсу дүүргийн эмэгтэйчүүдийн найрал дууны баг болон Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолт 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар чуулгын концертын танхимд боллоо. Тоглолтыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Ёнсу дүүргийн Засаг дарга И Жо Ху нарын албаны хүмүүс Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөл үзлээ. Тоглолтын төгсгөлд Ёнсу дүүргийн эмэгтэй найрал дуучид “Халуун элгэн нутаг” дууг дуулж, Чингэлтэй дүүрэг, Ёнсу дүүргийн удирдлагуудтай дурсгалын зураг татуулав.










Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.