Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 11 сар 01

Төр нийгмийн зүтгэлтэн, ардчиллын алтан хараацай С.Зоригийг хөнөөсөн хэрэгт түүний эхнэр Б.Булган болоод хэд, хэдэн хүнийг сэжигтнээр татаж, өнгөрсөн жилээс хойш саатуулаад байгаа.
Харин нэлээдгүй хугацааг торны цаана өнгөрүүлсэн хатагтай Б.Булганы биеийн байдлыг харгалзан үзэж таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж, батлан даалтад гаргасан юм.
Тэгвэл маш олон жил чимээгүй явсан өчигдөр Б.Булган 11.30 цагийн үед Төрийн ордонд орж, О.Баасанхүү нарын зарим гишүүдтэй уулзаад гарсан байна.
Чухам юу ярьсан нь тодорхойгүй байгаа юм. Улмаар энэ үедээ экс гишүүн Ц.Оюунгэрэлтэй хамт явж байгаад зурагчдын дуранд өртжээ. Юутай ч Б.Булганы хувьд өөрт нь санаа тавьж байсан Ц.Оюунгэрэл, О.Баасанхүү, Л.Болд нарын хүмүүст хандсан нь энэ аж. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд эл хэрэгт өөрийн тойргийнх нь иргэдээс буюу Эрдэнэтээс хоёр хүн саатуулагдаад байгаа нь ихэд сэтгэл зовоосон асуудал байгаа бололтой.
Үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.