Архи бол онцгой албан татвартай бараа. Өөрөөр хэлбэл хилээр орж ирж байгаа бүх архинд заавал татвар төлж, бөглөөн дээр нь акц наадаг. Татвараа төлөөд гаалиар орж ирэх нэг шил сөжү 7000 төгрөг болдог.
Үүн дээр худалдаачид өөрийн ашгийг гаргахын тулд үнээ нэмж зардаг. Нэг шил сөжүг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 4500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа асуудал сүүлийн үед гарах болсон. Энэ талаар судлахад “Хоёр ихэр хүү” ХХК хилээр архиа татваргүй оруулж ирдэг байж болзошгүй байгаа юм. Энэ нь дараах бичлэгээс тодорхой болно.
Тэд татвар төлөөгүй архиа дуудлагаар хүргэж өгдөг бөгөөд ресторан, үйлчилгээний газрууд 13 000 -15 000 төгрөгөөр зардаг байна. Тиймээс энэ байдалд гааль, татвар, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага анхаарал хандуулна уу.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.