Өчигдөр цахим сайтуудаар тарсан "Хүүхдээ ганц шил архиар солино" гэсэн зургийн талаар тайлбар хийхээр тухайн гэр бүлийн гишүүд хэвлэлийн хурал хийсэн билээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн "Энэ сарын 1-ний өдөр нялх хүүхдийг шил архиар зарна гэх мэдээлэл гарсан. Энэ гэмт хэргийн шинжтэй байсан тул цагдаагийн албан хаагчид шуурхай шалгаж, тухайн мэдээллийг тавьсан болон мэдээлэлд дурдагдсан иргэнийг хайж эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан. Тухайн мэдээлэлд дурдагдсан иргэн өөрөө цагдаагийн байгууллагад хандсан. Тиймээс тухайн мэдээллийг тавьсан иргэн болон сайтуудад арга хэмжээ авч ажиллана.
Тухайн зурган дээр байсан эрэгтэй хүүхдээ түр салхилуулаад явж байсныг нь зөвшөөрөлгүйгээр зургийг нь авч олон нийтэд сүлжээнд буруу ташаа тайлбартайгаар тавьж нэр хүндэд нь халдсан. Тиймээс энэ хэрэгт СХД-ийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 111-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна" гэсэн юм.

Зураг дээр хүүхэд "сугавчилсан" эрэгтэйг О.Доржсүрэн гэдэг бөгөөд /70 настай/ долоон сар гарантай зээгээ /төрсөн охиных нь охин/ салхилуулаад зогсож байсан гэнэ.
Энэ талаар түүнээс тодруулахад "Манай охин дэлгүүр ажиллуулдаг юм. Тэр өдөр дэлгүүрт нэлээд халуун байхаар нь зээ охиноо аваад салхинд гарч зогсож байсан юм. Миний хувьд сугавчилсан байсан нь бусдад эвгүй харагдсан байж магадгүй юм. Тухайн үед надаас хэн нэгэн ирж тэр талаар асууж лавлаагүй. Гэтэл орой гэртээ иртэл "Таныг архиар хүүхэд зарах гэж байна гэх мэдээлэл явж байна" гэж охин маань хэлсэн. Би их гайхсан. Эвгүй юм билээ" хэмээв.
.jpg)
Харин охины ээж Д.Дэлгэрмөрөн "Манай аав одоо 70 гарч байгаа хүн. Миний жаахан охиныг дэлгүүрийнхээ үүдэнд салхилуулаад зогсож байсан. Гэтэл зургийг зөвшөөрөлгүйгээр авч, нийтэлсэн байна. Манай аав архи уудаггүй. Бас 40 гаруй настай ч хүн биш. Тиймээс бид хуулийн байгууллагад хандаж, шалгуулж байгаа. Цаашид хэвлэл мэдээллийн байгууллагууд буруу ташаа мэдээллийг нягталсны дараа үнэн бодитойгоор хүмүүст хүргэж байгаасай гэж хүсч байна. Андуу мэдээлэл тарснаас болоод биднийг таньж мэддэг хүмүүс, хамаатан саднууд маань утасдаж "Юу болж байна, яав аа" гэж байнга асууж байна. Аав маань энэ явдлаас болоод их "шоконд орсон байгаа" хэмээн ярилаа.
Ингээд тэд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээр дамжин ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвтэй хамтран олон нийтэд залруулга мэдээлэл хийхээр шийдэж, өнөөдөр ийнхүү хэвлэлийн бага хурал хийсэн байна.
Да.Ганболд 49 хувийг эзэмшигчдийг төлөөлж, "Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ын дарга болжээ
"Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өчигдөр болж, 51 хувь буюу Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл болох төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээ баталгаажуулжээ.
Эдгээр нь У.Бямбасүрэн, Г.Нандинжаргал, Д.Дэмбэрэл, Н.Доржсэмбэд нар юм. Мөн хурлаар "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий Захирлыг томилох шийдэлд хүрсэн бөгөөд тун удахгүй албан ёсоор зарлах гэнэ. Сонирхолтой нь "Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ын дарга Да.Ганболд тус үйлдвэрийн 49 хувь буюу Mongolian Copper Corporation-ыг төлөөлж, ТУЗ-ын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж буй аж. Да.Ганболд Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг бөгөөд МҮДН-ын дарга, Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн, МҮАН-ын тэргүүн, УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны дарга, Төмөр Замын ХЭГ-ийн дарга, "Эрдэнэс Оюу Толгой" компаний захирлаар тус тус ажиллаж байсан нэгэн юм.
Монголын эдийн засгийн өсөлтийг 2021 онд 7,2 хувь байхаар төсөөлжээ
уржигдар

Олон улсын валютын сангаас Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайланг гаргажээ. Уг тайланд дэлхий дахины эдийн засгийн өсөлтийн өмнөх төсөөллөө бууруулсан байна.
Ингэснээр тэд сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхий дахины эдийн засгийн өсөлтийн төсөөллийг дөрөв дэх удаагаа бууруулж байна.
Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийг 2016 онд 3.4 хувиар өснө (энэ оны нэгдүгээр сард зарласан) гзж таамаглаж байсан бол сүүлийн тайлангаар 3.2 хувь болгож бууруулсан байна. Мөн тэд 2017 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.5 хувь байхаар төсөөлжээ.
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨСӨӨЛӨЛ
ОУВС-гаас гаргасан тайланд манай улсын 2016 оны эдийн засгийн өсөлтийг 0.4 хувь байхаар төсөөлсөн бол 2017 оны эдийн засгийн өсөлтийг 2.5 хувь байхаар төсөөлжээ. Харин 2021 онд манай улсын эдийн засгийн өсөлтийг харьцангуй өндөр буюу 7.2 хувь байхаар төсөөлсөн байна. Ойрын жилүүдийн эдийн засгийн өсөлтийг багаар төсөөлж байгаа нь түүхий эдийн үнийн уналт болон БНХАУ-ын эдийн засгийн агшилттай холбоотой байна.
БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВ
Дэлхий дахины эдийн засаг 78 их наяд ам.доллараар хэмжигдэж байна. АНУ-ын эдийн засаг дэлхийн нийт эдийн засгийн 22 хувийг бүрдүүлж байгаа бол Европын холбоо 20 хувийг, БНХАУ 13 хувийг нь бүрдүүлж байна. Дээрх гурван эдийн засаг нийлээд дэлхийн нийт эдийн засгийн 55 хувийг бүрдүүлж байгаа юм.
Уг статистик тус улсын эдийн засаг нь дэлхийн эдийн засагт хэр нөлөөтэйг харуулж байгаа юм. Олон улсын валютын сан БНХАУ-ын эдийн засгийн 2016 оны өсөлтийн төсөөллийг 6.5 хувь болгож, өмнөх төсөөллөө 0.2 хувиар нэмэгдүүлжээ. Мөн тус улсын эдийн засгийн 2017 оны өсөлтийг 6.2 хувь байхаар төсөөлжээ. БНХАУ-ын эдийн засгийн 2015 оны өсөлт нь 6.9 хувь байсан. Эдийн засгийн өсөлтийг 2015 оны төвшнөөс бууруулж таамагласан нь тус улсын эдийн засгийн бүтцийн шилжилтгэй холбоотой. БНХАУ нь цаашид эдийн засгаа үйлдвэрлэлд бус үйлчилгээ болон хэрэглээнд тулгуурлан хөгжүүлэх шилжилт хийж байгаа нь худалдаа түүхий эдийн үнэ зэргээр дамжин дэлхий дахины эдийн засгийн өсөлтийн хурдыг бууруулахад нөлөөлж байна гэжээ.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой ААН-үүдийн өр
өчигдѳр
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой ААН-үүдийн нэгжүүдийн 2011- 2015 оны өр төлбөрийг хүснэгт хэлбэрээр гаргасан байна.
Тайланд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 2011-2016 оны авлага, өглөгийн дүнг хүснэгтээр харуулбал: мян.төг-өөр

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн 2015 оны өр төлбөр дүнд:
- Монгол улсын Хөгжлийн банкны 2015.12.31-ны байдлаарх өр төлбөр: 5 376 318 548,1 / Таван их наяд гурван зуун далан зургаан тэрбум гурван зуун арван найман сая таван зуун дөчин найман мянган төгрөг/
- Төрийн банкны 2015.12.31-ны байдлаарх өр төлбөр: 1 536 423 799,4 /Нэг их наяд таван зуун гучин зургаан тэрбум дөрвөн зуун хорин гурван сая долоон зуун ерэн есөн мянган төгрөг/.
Нийт өр төлбөрийн 55,8 хувь буюу 6 912 742 347,3 төгрөг болж байна. Үүнд дээрх банкны эх үүсвэрийн бүрдүүлэхэд үүссэн өр, үнэт цаас, бондын өр зэрэг багтсан байна. Тухайлбал: Хөгжлийн банкны өр төлбөрт Самуурай бондын өр, бусад эх үүсвэрээс өвсан өр багтсан байна.
Тэгвэл 2016 оны 2-р улирлын байдлаар төрийн болон төрийн оролцоотой хуулийн этгээдүүдийн өр төлбөр дараах байдалтай байгаа юм.


С.Зориг агсны хэргийг 18 жил мөрдчихөөд ногоочин, малчин хоёрыг буруутгана гэж үү?
-Энэ хэрэг улс төрийн аллага мөн ч бай, биш ч бай хамаагүй, харин улс төрийн ашиг хонжоо олох арга хэрэгсэл болсоор өнөөг хүрсэн-
Ардчиллын алтан хараацай хэмээн нэрлэгддэг С.Зориг агсныг амиа алдснаас хойш манай хууль хяналтынхан бүхэл бүтэн 18 жилийн турш хэрэгтнийг барих гэж өдөр шөнөгүй хүчин зүтгэсэн хэмээн ярьдаг. Тэгвэл өнгөрсөн оноос эхэлж уг хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг олж илрүүлэн хэрэгтнийг шүүхийн өмнө аваачих л үлдлээ гэх үгийг хуулийнхан амнаасаа унгаачихсан. Яг үнэндээ уг хэргийг үйлдсэн гээд байгаа малчин, ногоочин хоёр ямар зорилгоор С.Зориг агсны амь насыг хөнөөх болов гэдэг үг одоо ч асуултын тэмдэг хэвээрээ байсаар л байна.
Түүнчлэн УИХ-ын сонгуулийн дараа гэнэтхэн л Хотын дарга асан Э.Бат-Үүлийг уг хэрэгт сэжиглэж нийгэм даяаар шуугиан тарьж Э.Бат-Үүл ч өөрийгөө энэ хэрэгт ямар ч холбогдолгүй хэмээн хэдэн өдөр дараалан хэвлэлийн бага хурал хийж олон ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгч байсан удаатай. Юутай ч Үүл баатар андынхаа амь насыг хөнөөгөөгүй байжээ гэдгийг хууль хяналтынхан тогтоосон бололтой. Ийн хэлэхийн учир нь өчигдрөөс эхлэн зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Э.Бат-Үүлийг холбогдуулан шалгаж байсан зүйл ангиуд нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй учраас прокурорын шатанд хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ гэх мэдээлэл гарсан юм.
Уг нь өнгөрсөн есдүгээр сард сүрийг үзүүлэн Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татсан тухайгаа хуулийнхан мэдэгдэж байсан. Гэтэл сар гаруйхан хугацааны дотор түүний гэм буруутай эсэх нь тогтоогдохгүй байна хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгож байгаа нь хэн хүний сонирхлыг татна. Угтаа бол талийгаачийн эхнэр Д.Булганыг бүтэн 11 сар цагдан хорьсны эцэст хэрэгт холбогдолтой хүмүүсийг олж тогтоосны үндсэн дээр Э.Бат-Үүлийг яллагдагчаар татжээ гэсэн ойлголт нийгэмд тарж байсан юм.
Үргэлжлэлийг эндээс
300 000 000 төгрөгнөөс болж өөрийгөө үхсэн мэт харагдуулсан нь бүтэлгүйтээд амиа хорложээ
Манай сайт 2016.10.24-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хорооноос өчигдөр шатсан цогцос олдсон талаар мэдээлж байсан билээ.
Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байгаа бөгөөд уг хэрэгтэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгуулага авч байгаа талаар бид мэдээлсэн.
Цогцос олдсны маргааш нь буюу 2016-10-25-ны өдөр Яармагийн гүүрний доор 35-40 орчим насны эрэгтэй толгойн тус газраа өөрийгөө буудсан байна. Хэргийн газраас ТОЗ-8 маркийн бууг хураан авчээ. Өөрийгөө буудсан этгээдэд эмнэлэгийн тусламж үзүүлэн сумыг толгойноос нь авсан байна. Гэвч шархаа даалгүй нас барсан талаар бид мөн мэдээлсэн.
Тэгвэл цогцос шатсан хэргийг өөрийгөө буудсан этгээд зохион байгуулсан байх магадлалтай байгаа ажээ. Тодруулбал өөрийгөө буудсан этгээд 300 000 000 төгрөг бусдаас залилсан хэргээр шүүхэд шалгагдаж байжээ. Улмаар өөрийгөө бусдад алагдсан мэт харагдуулж, хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар хэн нэгний цогцсыг шатааж хэргийн газарт өөрийнхөө гадаад пасспорт болон гар утас зэргийг үлдээжээ. Улмаар энэ үйлдэл нь бүтэлгүйтээд ирэхийн цагт өөрийгөө буудан хороосон байх магадлалтай байна.
Одоогоор энэ хэрэг тун ээдрээтэй болж байгаа учир нь өөрийгөө буудан хороосон этгээдийн ашигласан шатсан цогцос хэн болох нь одоог хүртэл тодорхой болоогүй байгаа.
Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Ж.Батзанданг АН-ын гишүүнээс хөөх асуудал яригдаж эхэлжээ

Д.Пүрэвдаваа даргатай Баянзүрх дүүргийн Ардчилсан Нам хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын гишүүнээс хөөх шийдвэр гаргажээ.
Түүнтэй хамт Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч байсан н.Бат-Эрдэнэ, н.Буянжаргал, н.Дүүриймаа, Б.Цэвэлбаатар, С.Эрдэнэ нарыг ч мөн намын гишүүнээс хассанд тооцсон байна. Гэхдээ энэ асуудал АН-ын бусад холбогдох шатны байгууллагын шийдвэр гарсны дараа албан ёсоор шийдэгдэх юм. Юутай ч Ж.Батзанданг АН-аас хөөх асуудал бодитойгоор хэлэлцэгдэж эхэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан үүнийг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой шүүмжлэл хэлсний төлөө хийж буй хариу үйлдэл гэж үэж буй бөгөөд "Яахав намаас хөөдөг л юм байгаа биз, Монголоос минь битгий хөөчихөөрэй" гэж хариулжээ.