Монгол газрын зураг дээрээс арчигдах уу?

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 11 сар 08 ・ 4

- Гутранги таамаглал -

Сүйрлийн прогноз гэж бий. Товчхондоо сүйрлийн шинжтэй таамаглал буюу тодорхой нэг үзэгдэл үйл явцын ирээдүйд өрнөх өрнөлийг урвуу, сөрөг байдлаар тооцон сценари зохиодог судалгааны чиглэл гэх юм уу даа.

Бүр хүмүүсийн сэтгэл зүй, айдас, ирээдүйг мэдэх чин хүслийг нь ашиглаж сонирхолтой кино зохиол бичдэг тусдаа зохиолчид хүртэл бий. Тэгээд л их зардал мөнгө ихтэй ч орлого нь хэд дахин давсан ашиг олдог сүүдэр шийг хэдэн арваар нь үйлдвэрлэж өөрийн орноос төдийгүй бүхий л дэлхий дахинаас арвин "ургацаа хураана" даа. Нэг л том борлуулагч байна даа, Холливуд гэж.
 
Мэдээж аливаа хүн, гэр бүл, хамт олон, үндэстэн, улс орон, бүс нутаг, дэлхий дахин, галактик эерэг сайн лүү тэмүүлдэг. Хөгжиж дэвшихийг хүсдэг. Гэхдээ бүх зүйл сайн сайхан байдаггүй. Сүйрэл мөхөл хэн нэгэнд нь төдийгүй цаг хугацааныхаа шалгуураар бүгд нь тохиолддог зүйл. Сүйрэлгүй бол эхлэлгүй, хөгжилгүй.

Энэ удаад блогчин гарчигт өгсөн сэдвээр өөрийн бодол чадлаараа үүсч болох сүйрлийг бичихийг оролдсон болно. Энэ бол нөхрийн хүсэл мөрөөдөл биш. Гэхдээ мэргэжлийн хувьд заавал харгалзаж санаа зовдог нэг бодлоо л гаргахын хичээсэн хэрэг. Эмзэглэх зүйл огт байхгүй. Зүгээр л "өнгөгүй" бодол санаагаар нэг харчих хэмээв.
 
Биднээс үл шалтгаах нь:

-Од эрхэсийн хөдөлгөөн, орчлон ертөнцийн таталцлын хүчний нөлөөгөөр дэлхий хэмээх гарагт галав юүлж, улмаар амьд амьтан, түүний дотор хүн төрөлхтөн мөхөх нөхцөл үүсвэл манай улс байхгүй болно. Үүний эсрэг авах ямар ч арга хэмжээ үгүй. Яг өнөө "2012" кинон дээр гардаг шиг. Гэхдээ кинон дээр том хөлөг онгоц хийж харагдана лээ. Энэ бол фантаз.
 
-Дэлхий дахин, бүс нутгийг экологийн том сүйрэл үүссэнээр үндэстэн угсаатан, улс орны дахин хуваарилах нөхцөл бүрэлдэнэ. Дотроо хоёр хувилбартай.

-Далай тэнгис эргээсээ хальж, хүн төрөлхтөн хуурай газар луу шахагдах нөхцөл.

-Бөмбөрцөгийн хойд тэнхлэгийг хамарсан мөстөлтийн эрин эхэлснээр хүмүүс дулаан газрыг бараадан, тивийн урагшаа нүүдлэх нөхцөл үүсвэл хэлж байгаа үр дагаварт мөн адил хүрнэ.
 
-Байгалийн нөөц, газар нутаг болон бусад шалтгаанаар дэлхийн дахиныг хамарсан дайн тулаан өрнөж, улмаар их гүрнүүд бүх нийтээр хомроголон устгах зэвсгийг ашиглах, дэлхийн газрын зургийг дахин хуваарилалт хийсэн нөхцөлд улс маань газрын зургаас арчигдах магадлалтай.
Дайны нөхцөлд цөмийн зэвсэг болон нейтроны бөмбөг манай дээр хаясан нөхцөлд ( тийм 3 бөмбөг байхад л хангалттай) үр дүн яг адилхан.
 
-Бүс нутгийг хамарсан дайн мөргөлдөөн үүсч, газар нутаг, баялгийн төлөө их гүрнүүд манай улс болон хиллэж буй бусад улс руу халдан довтолсон нөхцөлд газрын зураг дээрээс манай улс...
 
-Дайн тулааныг тойрон гарахын тулд их гүрнүүд хуйвалдан, жижиг улсуудыг өөртөө нэгтгэх болон бүс нутгийн шинэ улсууд үүсгэх нөхцөл бүрэлдвэл манай улс хамгийн эхний эгнээнд хуваарилагдах улсад тооцогдоно. Маргаан хийвэл зэвсгийн хүчээр эвтэйхэн шийдвэрлэнэ. Мэдээж бусад улс орнууд мөргөлдөөн тулаанд татагдан орж, дэлхийн 3-р дайн үүслээ ч үр дагавар нь ялгаагүй тусна.
 
Биднээс шалтгаалах нь:

-Улс орон нийгэм, эдийн засаг, улс төр, экологийн гүнзгий хямралд автагдан, ард түмэн ядуурал, өлсгөлөнгийн туйлд хүрч, хөрш болон хүчирхэг улсын нөмөр хаяа бараадах тал руугаа явж эхэлвэл, өөр улсын нэр эсвэл харъяалагдах улсын нэрээр нэрлэгдсэн муж болно.
 
-Хүн амд эзлэх уугуул иргэдийн тоо багасч, өөр үндэстэн угсаатан зонхилох хэсгийг бүрдүүлж, улмаар аль нэг улстай нэгдэх тухай саналыг хүн амын багагүй хэсэг дэмжих, эсвэл ирээдүйн дэлхий дахины өрнөлөөс болгоомжлон өөрөө аль нэг талдаа блоклон орохыг хүссэн нөхцөлд улс маань газрын зургаас арчигдана. Гэвч энэ тохиолдолд дотроосоо эсвэл хиллэж буй болон манайд ашиг сонирхолтой улсын аль нэгнээс нь эсэргүүцсэн байр суурь заавал гарах тул өмнө байсан газар нутгийн хэмжээнээс хэд дахин бага нутаг дэвсгэр бүхий Монгол улс үлдэх магадлалтай юм.
 
-Бусад улс орны хүчирхэгжилтээс хэт болгоомжлон, зэвсэг хэрэгслээр ихээр хөөцөлдөх, олон нийтийн дунд үндсэрхэг үзэл хэтийдэн, орон нутгийн шинжтэй мөргөлдөөн, бослого хөдөлгөөн, үндэсний хядлага гаарвал бусад улс орныг өөрийн иргэдийн аюулгүй байдлыг хангах нэрээр оруулсан зэвсэгт хүчинд дарагдан харъяа хяналтад орох магадлал бас бий.

Бусад

-Одоогийн нийгмийн болон олон улсын харилцаанд байхгүй урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлууд үүсэх.
 
-Улс орны газар нутгийг үнэ хаялцуулан зарах арилжих, хүн амын тоонд нь харьцуулж газар нутаг хувааж хуваарилах, үндэстэн улсын бие даасан статус хэмээх зүйл үгүй болох зэрэг ер нь юу ч байж болно. 
 
Улстөр судлаач Д.Мягмарсүрэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 11 сар 09/

    chi uruu vkhdel bolno udakhgvi tanaikhaas tam ruu ybna MONGOL VVRD MUNKH ORSHIN TOGTSONOOR BAIKH BOLNO BIDNII VR KHVVKHDVVD UN MUNKHU; OJSHIG

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 09/

    chi uruu vkhdel bolno udakhgvi tanaikhaas tam ruu ybna MONGOL VVRD MUNKH ORSHIN TOGTSONOOR BAIKH BOLNO BIDNII VR KHVVKHDVVD UN MUNKHU; OJSHIG

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 08/

    Битгий мөрөөд. Чи бол газрын зургаас арчиж хаяаад л урд ах дүү рүүгээ зулбах нь л дээ. Монгол хүн тэгдэггүй юм аа.

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 08/

    okay

    Хариулах