Хятадаас машин импортолъё

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 11 сар 10 ・ 13

Хятадаас машин импортолъё

“Мода Монголоор дуусдаг” гэх социализмын үеийн доромж үг бий.  Эдү­гээ цаг үе өөрч­лөг­дө­хийн хэрээр хүмүү­сийн хэрэглээ ч дагаад өөрчлөгдсөн.  Гэвч,  яг үнэндээ дэлхийн зах зээ­лээс аль хэдийнэ түл­хэг­дэн гарсан бүхий л төрлийн бизнес харин эс­рэгээр Монголд цэцэглэн хөгж­дөг бичигдээгүй хууль үйлчилсэн хэвээр.  Тэр бүрийг дурьдана гэвэл дуусахгүй. Гагцхүү  ашиг­лалтын хугацаа нь аль хэдийнэ дуусч, хэрэг­лээ­нээс шахагдаж  хогийн цэгт хаягдсан машинуудын эцсийн цэг нь Монгол болж буйг энд дурьдахыг хүслээ.  

Өөрсдөө машин үйлдвэрлэдэггүй ч, хямдхан, шатахуун бага зарцуулдаг хөл дүүжлэх унаатай болчих гэсэн хүсэлтэй иргэдийг буруутгах аргагүй.  Гэвч бидний энэ хүсэл  улс орныг минь хамгийн аюултай төмрийн хогийн цэг болгон хувиргаж буй юм биш биз.

Нэгэн үе Японы Засгийн газрын санаа зовнисон асуудлын нэг нь хуучин машиныг хогийн цэгт хадгалах явдал  байжээ. Өмнөговь аймгийн нийт газар нутгийг дөрөв хуваасны нэгтэй тэнцэхүйц жижиг газар нутагтай тус улсын хувьд  эл асуудал нэлээд хүнд туссан нь мэдээж. Тэгвэл эдүгээ асуудал нь аяндаа   шийдэгдэж, хаях газар олдохгүй шахам болсон хуучин машинуудыг сайн дураараа,  бүр мөнгө төлөн худалдан авах хүсэлтэй  орнууд бий болсноор япончууд дээрх асуудлаа бага ч атугай шийдсэн хэрэг. Тэр бүү хэл, “хог” худалдан авагсдын гол төлөөлөгч нь Монгол.

Манайхан хямд үнэтэй, шатахуун бага зарцуулдаг, өвөл хурдан асдаг гэдэг утгаар нь Тоёота приус машиныг илүүтэй сонирхдог.  Тиймээс нийслэлийн автозамын хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь приус байх бөгөөд зөвхөн өнгөрсөн жил гэхэд 20 мянган приус импортолсон байх юм. Энэ нь манай улсын нийт автомашины импортын 52.5 хувьтай тэнцэж байна. Үүгээр зогсохгүй Япон, Солонгост хэдэн жил ашиглагдсан нь огт хамааралгүй. 

Харин Монголд орж ирээд хэдий хугацаанд явсан нь тухайн машины шинэ, хуучныг илтгэх хэмжүүр болж байгаа нь нууц биш.  Агаарын бохирдлын хэмжээгээрээ Азидаа толгой цохиж буй улсад нөгөө л хуучин машинууд нь гудамжаар хөлхөлдөж, хорт утаагаа цацсаар.  Улмаар хэдэн жил яваад таг зогсох үед нь мөн л задлан зардаг тогтолцоотой. 

Япон, солонгосчуудын гологдол хуучин машиныг  худалдан авч унах,  өнөөх машин нь эвдэрвэл дахин нэг хуучин машины арай гайгүй ажиллагаатай сэлбэгийг худалдан авч тавих. Ингэсээр машины сэлбэг, хэрэгслийг авах юмгүй болтол нь ашигладаг цэг нь Монгол болон хувирч байгаа юм.  Энэ байдал хэдий болтол үргэлжлэх вэ. Гэхдээ гарц бий.  Бусад улс орны иргэдийн адил  өөрсдийн автозамын дүрэмд тохирсон зөв талдаа жолооны хүрдтэй, шинэ, хямд машин худалдан авч ашиглах боломж бидэнд байна. Ингэхдээ урд хөршөөсөө шинэ машин импортолъё.

Японоос хуучин, хаягдал машин оруулж ирж байснаас хилийн цаана орших хөршөөсөө шинэ машин авъя.  Эрх баригчид ч гэсэн эдийн засгийн нягт харилцаатай тус улсын  Засгийн газартай  гэрээ хэлцэл байгуулж,  гаалийн татвараас нь хөнгөлчих хэрэгтэй.  Гаалийн татвар, тээвэрлэлтийн зардал хэмнэгдсэн цагт шинэ, хямд машиныг ашиглах боломж бүрдэх бус уу.  Ер нь дэлхийн томоохон машин үйлдвэрлэгч компаниудын сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэх бүхий л компаниуд БНХАУ-д байна.

Түүгээр ч зогсохгүй өнгө үзэмж сайтай, чанартай төмөр хүлгүүдийг ч тэд дотооддоо үйлдвэрлэж байна.  Харин үүнийг бид боломж гэж  харах хэрэгтэй болов уу.  Өнөө үед машингүйгээр ажил амьдралаа зохицуулна гэдэг тун хүнд. Яах вэ, нийтийн тээвэр дэлхийн бусад хотуудынх шиг сайн хөгжсөн бол нөхцөл байдал  арай өөр байхсан. Гэтэл манайд төдийлөн хөгжиж амжаагүй байна. 

Газар нутаг томтой, таруу байрлалтай манайх шиг оронд өөрийн гэсэн хөл дүүжлэх унаатай болох хэрэгцээ байвч, шинэ машин худалдан авах санхүүгийн боломж байхгүй тул цаашдаа ч хуучин машин худалдан авагсдын тоо цөөрөхгүй л байх.  Тиймээс хуучин машинуудыг зах зээлээс шахан гаргахын тулд өмнөд хөршөөсөө машин импортолбол ямар вэ, эрх баригчид аа.

 

http://www.mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

13 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 11 сар 10/

    Өө болио хужаа машин үнэтэй хямд нь муу өөрсдийнх нь сайн зам дээр дорхноо дуу орж хог болдог.манай аймар зам дээр 7 хоноол төмрийн сэг мөнгөний гарз болно.бичигч та захын эрээнд очиж 2 хоноод таксинд суугаад л мэдэж ав.ямарч судалгаагүй ийм тэнэг бичиж муу муухайгаар дуудуулах хэрэг бну эсвэл хужаа

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 10/

    Hyadad hoolond horsood uhehgui bolhoor mashiniin unuulj uhuuleh gee yu japan naas gadagsh garch baigaa mashinii 1% ch mongolruu yavdaggui yum malaa sudalgaatai yum bichij bai

    1
    Хариулах
  • ПАП / 2016 11 сар 10/

    ТЭНЭГ БАНДИ НАРАА ЭХЛЭЭД ХОШНОГОО ЗӨВ АРЧААД СУРЧИХ ДАРАА НЬ БАНДААШАА УГААГААД СУРЧИХ ТЭРНИЙ ДАРАА ТОМ ТОМ ЯРЬЦГАА

    Хариулах
  • ПАП / 2016 11 сар 10/

    ТЭНЭГ БАНДИ НАРАА ЭХЛЭЭД ХОШНОГОО ЗӨВ АРЧААД СУРЧИХ ДАРАА НЬ БАНДААШАА УГААГААД СУРЧИХ ТЭРНИЙ ДАРАА ТОМ ТОМ ЯРЬЦГАА

    1
    Хариулах
  • ПАП / 2016 11 сар 10/

    ТЭНЭГ БАНДИ НАРАА ЭХЛЭЭД ХОШНОГОО ЗӨВ АРЧААД СУРЧИХ ДАРАА НЬ БАНДААШАА УГААГААД СУРЧИХ ТЭРНИЙ ДАРАА ТОМ ТОМ ЯРЬЦГАА

    Хариулах
  • ПАП / 2016 11 сар 10/

    ТЭНЭГ БАНДИ НАРАА ЭХЛЭЭД ХОШНОГОО ЗӨВ АРЧААД СУРЧИХ ДАРАА НЬ БАНДААШАА УГААГААД СУРЧИХ ТЭРНИЙ ДАРАА ТОМ ТОМ ЯРЬЦГАА

    Хариулах
  • ПАП / 2016 11 сар 10/

    ТЭНЭГ БАНДИ НАРАА ЭХЛЭЭД ХОШНОГОО ЗӨВ АРЧААД СУРЧИХ ДАРАА НЬ БАНДААШАА УГААГААД СУРЧИХ ТЭРНИЙ ДАРАА ТОМ ТОМ ЯРЬЦГАА

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 10/

    ene ooroo ter mashinaa unaad zail nobshoo

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 10/

    yu genee pitsiis naahuu lalaraa chi muu mashin meddeg maluu hyatad mashin shine bvr hog gedegiig medehgvi l bnda atsaaa

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 10/

    Чи аль газраас ирсэн алвин вэ? Хужаагын гар хөл болсон ац вэ

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 10/

    tagnuul

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 10/

    nice

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 10/

    Chi uuruu hujaa mashinaa avj una daa

    1
    Хариулах