Найман шарга дахь валют арилжааны цэгүүдэд өчигдөр оройн байдлаар ам.долларын ханш 2600 төгрөгт хүрчээ. Ченжүүдийн өчигдөр оройн хаалтын ханш 2560 төгрөгөөр худалдан авч, 2600 төгрөгөөр зарж байлаа. Харин арилжааны банкууд доллар зарахгүй хэмээн мэдэгдэж байжээ. Хэдийгээр банзуудын ханш харьцангуй хямд авах нь 2480, зарах нь 2520 төгрөг гэж байсан ч зарах доллар алга хэмээн мэдэгдсээр байсан юм.
Монголбанкнаас өчигдөр валютын дуудлага худалдаа зохион байгуулах ээлжит өдөр хэдий ч дуудлага худалдаанд оролцоогүй гэдгээ мэдэгджээ. Банкууд 2425.00-2481.55 төгрөгийн ханшаар 71.2 сая ам.доллар, 356.50-362.61 төгрөгийн ханшаар 123.0 сая юань худалдан авах санал өгсөн байжээ. Мөн 4.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулахыг хүссэн ч Монголбанк хүсэлтийг нь биелүүлээгүй ажээ.
Найман шарга орчмын валют арилжааны төвүүд 10-11 цагт нээдэг учир өнөөдрийн ханш хараахан тодорхойгүй байна.