Цахилгааны шөнийн тарифыг тэглэе

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 11 сар 11 ・ 5

Цахилгааны шөнийн тарифыг тэглэе

Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын хамгийн хэцүү асуудал бол гамшгийн хэмжээнд хүрээд байгаа утаа. Мэдээж агаарын бохирдлын хор уршиг нь шууд хүнд тусдаг.Тэгэхдээ утааны хорт нөлөө хэнийгч ялгалгүй хүн бүрт адилхан нөлөөлдөг нь аймшигтай. Өөрөөр хэлбэл, хөөрхий жирэмсэн, ахмад настай, нярай хүүхэд юм хэмээн ангилахгүй. Бүр хэчнээн их мөнгө хөрөнгөтэй амьдралаас тасарчихаад байгаа тэргүүн баячуудыг ч ялгахгүй хордуулдаг.

Хамгийн эмгэнэлтэй нь хорт утаа эхийн урагт ихээхэн нөлөөлөхөөс гадна төрөлтийн эндэгдэл их байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, бяцхан үрс маань хорт утаанаас болж эхийн гэдсэндээ буюу хорвоод мэндэлж амжаагүй амиа алдаж байна. Харин утааны хор уршгийг тэсвэрлэж чадсан нэг нь эхээс төрөхдөө л  төрөлхийн элдэв янзын өвчин эмгэг, эрхтэн дутуу төрж байгаа нь нууц биш.

Тэгвэл тэдгээр хүүхдүүд эрхтэн дутуу төрүүлсэн гээд ээждээ гомдох уу, энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаа эх орондоо гомдох уу. Утааг бууруулах хүрээнд төр Засгаас худлаа, үнэн олон ажил хийсээр ирсэн. Гэтэл өнөө жилээс утаатай тэмцэх үлгэн, салган тэмцэл зогсож байгаа сурагтай.

Уг нь хорт утаа гэдэг хойш нь тавихгүй нэн яаралтай шийдэх тулгамдсан асуудал байлтай. Сүүлийн жилүүдэд нийслэлийн бүх хүн ам амьсгалын замын болон зүрх судасны өвчлөл, артерийн даралт ихсэх, астма, бронхит, харшил, уушигны цэврүүт өрөвсөл зэрэг өвчлөлд байнга нэрвэгдэж байгаа. Эдгээр өвчлөл нь агаарт байгаа хорт утаанд агуулагдах диоксин, кадми, хлор, бензопирин зэрэг хорт бодисын нөлөөгөөр үүсдэгийг олон орны судлаачид тогтоочихсон байна.

Тэгвэл утаа хаанаас үүдэж бий болоод байна вэ гэхээр  Улаанбаатар хотын иргэдийн 60 хувь нь амьдарч байгаа гэр хорооллоос. Учир нь гэр хорооллын иргэдийн дулаан хангамжаа шийдэж байгаа нүүрс нь шаталт өндөртэй энерги дулааныг ихээр ялгаруулдаг ч агаарт хамгийн их утаа болон хорт бодисыг ялгаруулдаг гэдэг нь нэгэнт тогтоогдоод байгаа.

Мэдээж дан ганц  гэр хорооллын утаагаар зогсохгүй Улаанбаатар хотод түгжирлийг жинхэнэ утгаар нь үүсгэх болоод байгаа автомашинууд болоод цахилгаан станцууд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж байгааг үгүй гэх аргагүй зүйл. Учир нь манай цахилгаан станцууд ч гэр хорооллын иргэдтэй адил нөгөө л чулуун нүүрсээрээ л адилхан халаалтаа зохицуулдаг болоод тэр. Уг нь дэлхийн өндөр хөгжилтэй орнууд түлшнийхээ асуудлыг хор ялгаралт багатай хэрнээ дулаан энерги ихтэй түлшийг гарган авч асуудлыг аль болох боломжит хувилбараар шийдвэрлэж чадсан туршлагууд олон байгаа. Харин манай улсын үе үеийн төр засаг энэ тал дээр тийм ч сайн ажиллаж чадахгүй байсаар л, бид хордсоор л.

Төрийн өндөр дээд эрхмүүд иргэдийнхээ болон өөрсдийнхөө, үр хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зовдог л юм бол утааг ядаж гамшгийн хэмжээнээс бууруулах арга олох хэрэгтэй байна. Утааг хамгийн ихээр үйлдвэрлээд байгаа гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг яагаад тэгэлж болохгүй гэж. Хэрвээ ингэж чадвал айл өрхүүд халаалтаа цахилгаанаар шийдэж, хорт утаа мэдэгдэхүйц багасах нь ойлгомжтой.

Тэртээ тэргүй утаатай тэмцэж байгаа нь энэ гээд хэдэн арван тэрбумаар нь зарцуулдаг. Утаанд хордоод өвчилсөн иргэдээ эмчилж байгаа нь гээд мөн л тэрбум тэрбумаар нь мөнгө цацдаг нь үнэн юм чинь. Хэнд ч хэрэггүй зүйлд мөнгөө дэмий цацаж байхаар зөв зүйлд зарцуулж, утаагаа багасгах хэрэгтэй байна. Онилж буй байгаа онож буудаач эрхмүүд ээ.

mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Батаа / 2016 11 сар 12/

    энгэж болноо гэж бодож байгаад нь өрөвдмөөрөө

    Хариулах
  • ts / 2016 11 сар 11/

    shuniin tsahilgaaniig 0 bolgo zuwhun ger horoololiig .tegwel humuus shalnii halaalt ailtgui hereglene.eswel hoid zugt bairlah ger horoololoos n eheleed ded butets oruul

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 11/

    tertee tergui shunin tsahilgaan iluudeed gazarduuldag gesen.ger horoollin togig unegui bolgo

    Хариулах
  • Батаа / 2016 11 сар 11/

    За одоо энгэж тэнэгтэхээ зогсоо би хөгшин хүн шөнө цайгаа юмаа индүүдээд байж чадна бүгд энгэж эхэлбэл яахав

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 11/

    okay

    Хариулах