Бөөндөгдсөн “улаан тугын” одонтонгууд “хэнд хэрэгтэй” юм бэ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 11 сар 11 ・ 6

Бид хийсэн бүтээснээ төр засгаараа үнэлүүлж 10 гаруй төрлийн одон, тэмдэг, бичиг зэргээр шагнуулдаг. Гэхдээ амьдрал дээр шагналууд тийм ч нөлөөтэй юу? Шагналтай ч шагналгүй ч ажиллаж, амьдарсаар л ирсэн цаашид ажиллаж, амьдарсаар л байх болно. Харин гадаад дотоодод өөрийгөө таниулах, албан байгууллагаа сурталчилахад одон тэмдэг нөлөөлдөг байж болох. Гэвч тэр гадаадууд нь "тоох” болов уу.

"Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон”-гоор яагаад шагнадаг вэ?

"Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон-гоор улс, нам олон нийтийн болон хоршооллын байгууллага, үйлдвэрийн газарт он удаан жил идэвх зүтгэлтэй ажилласан хүмүүсийг хүнлэг ардчилсан социалист нийгэм байгуулах болон улс орныг батлан хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг харгалзан шагнаж, уг одонг үнэмлэхийн хамт олгоно. ийм заалттай.

 

 

Энэ бол Хөдөлмөрөө үнэлүүлж байгаа хамт олныг шагнах тухай. Энэ жил маш олон албан байгууллага хувь хүнийг Хөдөлмөр гавъяаны улаан тугын одон , Сүхбаатарын одонгоор шагналаа.

Цухас дурдахад: Архайнгай аймаг, Монгол улсын их сургууль, Монгол улсыбн боловсролын их сургууль, цагдаа, Арьс өнгө судлалын үндэсний төв, Удирдлагын Академи, Үйлдвэрчний эвлэл, Шинжлэх ухаан технологийн сургууль гэх мэт. Энэ онд шагнагдсан тухай үй олноороо сонсогдох болсон юм. Тэгвэл улаан тугын одон хэнд хэрэгтэй вэ?

Тухайн байгууллагынхаа түүхэнд бичиж тэмдэглэгдэх байх, гэхдээ л хэнбугай ч одонтой байгуулагын дарга болно гэдэггүй, одонтой байгууллагат ажилд орно гэдэггүй, одонтой учраас сургуульд нь сурч байна гэхгүй, одонтой учраас эмчлүүлдэггүй, одонтой учраас үзвэр үздэггүй. Тэгвэл иргэдэд тийм ч их хамаатай биш болж таарч байна уу.

 

 

 

Тэгвэл хэнд үнэлүүлсэн, хэнд хамаатай одон юм бэ? Төрд үнэлүүлсэн хийсэн бүтээсэн зүйлтэй болохоор өгсөн гэх байх үнэндээ бидэнд одон багадаагүй. Одонтой ч, олдонгүй ч дэлхийн хөгжилд хөл нийлүүлэх боломжийг өдөр бүх судлахаас өөр замгүй.

Жишээ нь Америкийн гавъяат, Японы академич, Хятадын төрийн соёорхолт, Оросын улаан тугын одонт гэж байдаггүй. Тэд хүний хөдөлмөрийг ард түмэнд танилцуулж, ард түмний хэлэлцүүлэгээр шийдвэрлэдэг байх жишээтэй. Гэтэл манайд олон жил гал алдалгүй ажилласан болгонд ямар нэгэн шагнал өгдөг шиг байгаа юм. Нэг үгээр шинэ санаа, шилдэг бүтээлүүдийг ойшоохгүй хэрнээ, он жилүүдийг амжилттай өнгөрүүлж ажилласнынх нь төлөө шагнаж байна. Үе үеийн удирдлагууд нь ажлаа хийж л байгаа шүү дээ.

Тэдгээр байгууллагуудыг элдэв "хэнд ч хэрэггүй” шагналаар шагнаж байхаар инженерүүд, эрдэмтдийн хийсэн бүтээлүүдийг үнэлж хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг олгомоор байна. Шинэ санаа шинэлэг бүтээлийг үнэлж, тэднийг шагнаж, ард түмэнд ойлгуулж, хэрэгцээтэй зүйлийг нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжоор хангаж, иргэдийн хүртээл болгомоор юм. Тэгэж гэмээ нь Улаан тугын одонт инженерийн бүтээл гээд, хүнд хэрэгтэй зүйл байж гэмээ нь улс нийгэмдээ "хүчээ” өгч "зам мөртэй” амьдарч байгаагийн шинж болох биздээ. Одон тэмдэгүүд ч үнэд орж, инженер, шинийг санаачлагч нар ч "идэхитэй” болох байх.

Үндэстэн агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 11 сар 13/

    Олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадууддаа олигтойхон тэтгэвэр өгч чадахгүй байж ядахдаа сэтгэл санааны урамшуулал болгож одонгууд нь өгөх хэрэгтэй ш дээ.

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 12/

    Яг үнэнийг бичжээ.

    1
    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 11/

    тэр цагаан гээд барзгар хар өвгөн одоо ичээчдээ чи үнэхээр ич заа үнэхээр инээж чадахгүй өмнөөс чинь ихчиж байна

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 11/

    тэр цагаан гээд барзгар хар өвгөн одоо ичээчдээ чи үнэхээр ич заа үнэхээр инээж чадахгүй өмнөөс чинь ихчиж байна

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 11/

    Шагнал нэр хүндтэй,хувь хүн хамт олонд идэхи зүтгэлийг нь өрнүүлдэг цаг үе байсан,харин одоо бол шагналын нэр хүнд ач холбогдол алга болсон,сүүлийн жилүүдэд нэр дэвшигчийг дагаж хэдэн дуу дуулаад цол тэмдэг авсанаар шагналын нэр хүнд навс унасаар одоо бүр ч хэрэггүй болждээ гэж зарим улс ярилцах л ю

    1
    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 11/

    nice

    1
    Хариулах