О.Цогтгэрэл захирлаа "Слава" будаандаа хэзээ анхаарлаа хандуулах вэ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 11 сар 16 ・ 3

ТЭСО корпорацийн оруулж ирдэг "Слава" брэндийн хүүхдийн кашнаас  хорхой гарсан мэдээлэл дахин гарчээ. Дахин гэдэг нь энэ бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол байнга гарсаар байгаа ч холбогдох газрууд арга хэмжээ авалгүй өдийг хүрч байна. 

Саяхан нэгэн хэрэглэгч фэйсбуук орчинд дахин нэг гомдол гаргасан нь энэ юм. Тэрээр бичихдээ  "Өчигдөр кашнаас нь өт гарлаа гэсэн пост яваад байсан. Аваад хэрэглээд байж байтал ийм зүйл гарч ирэхийн. Ийм юм гарч ирж байсан уу. Уг нь байнга хэрэглэдэг юм. Одоо авалтгүй болжээ. Яачихаад байгаа газар вэ. Бүтээгдэхүүнээ аятайхан савлаад зарчихаж болохгүй л байгаа юм байхдаа. Дургүй хүрчихлээ” гэжээ.

 

Үүнээс сар гаруй хугацааны өмнө бас л нэгэн хэрэглэгч гомдол гарган энэхүү будааны ноог ярьж байсныг зургаар харуулж байна.

Энэ мэтээр бараа бүтээгдэхүүнд чинь хэрэглэгчдийн гомдол тасрахгүй байна. Харин тус газрыг толгойлдог ноён О.Цогтгэрэл та үүнд хэр анхаарлаа хандуулж байна. Ард иргэдээ эрүүл хүнсээр хангах байтал энэ мэтээр улам хордуулаад чимээгүй суугаад байх гэж үү.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 11 сар 17/

    их юманд бодож андуурч явах юм. Юу тарина түүнийгээ хураана гэдэг дээ.Мөнгө шүтэж биш, хүн чанартай хорхойд хоргүй явбал энх амгалан элэг бүтэн явдаг юм шүү

    Хариулах
  • зочин / 2016 11 сар 17/

    Энэ хэд өөрсдөө хэн байгаад юу хийж, хэн болсноо мэдэхгүй мөрөөрөө амьдарч байгаа нутгийнхаа хүмүүсийг гоочилдог гэсэн. Цогтгэрэлийн эгч нь гэж царай муутай мэдрэл авгай байдаг. Өчнөөн өр зээл авч хувийн дансандаа хийж авчихаад, нутгийнхаа баахан хүмүүсийн хөдөлмөрийг мөлжиж амьдардагаа их юманд бод

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 16/

    teso bainga ottei um zarhiimaa

    Хариулах