Амралтын өдөр дугаарын хязгаарлалт хийе

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 11 сар 17 ・ 9

Амралтын өдөр дугаарын хязгаарлалт хийе

Хэдхэн хоног цас ороход л нийслэлийн зам цасандаа дарагдаж, хальтиргаа гулгаа үүсч, автомашинууд элгээрээ мөлхөж эхлэв. Яг энэ бичлэгийг уншиж байхад нийслэлийн хэмжээнд ойролцоогоор 40 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож, түгжрэл дунд саатан яваа.
 
Түгжрэл толгойны өвчин болж ядаж байхад дарь нь дээр давс гэгчээр хэдэн өдөр дараалан цас орчихов. За ингээд л гудамжаар нэг түгжрэлээс болж бухимдсан иргэд. Энэ байдал ч цаашид үргэлжлэх нь. Улсын онцгой комисс өнгөрсөн лхагва гарагт хуралдах үеэр Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин цаг агаарын нөхцөл байдлын талаархи хатуухан мэдээ дуулгасан.
 
Тодруулбал, өнөөдрөөс эхлээд энэ сарыг дуустал сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой цочир хүйтрэлт болох гэнэ. Энэ нь хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс Монголын баруун хойд хэсэг рүү орж ирснээс Сибирийн их даралтын орон хүчтэй эрчимжин, 17-25-ныг хүртэлх хугацаанд манай орны нутаг дээр байрлахтай холбоотой аж.
...Тэртээ тэргүй томоохон баяр ёслолын үеэр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг амралтын өдөр ч улсын дугаараар нь замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргадаг. Тэгвэл энэ шийдвэрээ дахиад хэрэгжүүлье. Нэгэнт л цас их орж, хальтиргаа гулгаа үүсэхийг холбогдох байгууллагаас анхааруулж байгаа юм чинь автомашиныхаа түгжрэлийг ингээд зохицуулж болохгүй гэх нөхцөлгүй... 
Цочир хүйтрэлээс болж цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдаж, харагдац муудаж, хальтиргаа гулгаа нэмэгдэж, хээр гадаа байх тохиолдолд хөлдөж осгож болзошгүйг анхааруулсан. Цаг агаарын таагүй нөхцөл байдал түгжрэл гэх толгойны өвчинг нэлээд хүндрүүлэх нь байна. Хүндрүүлнэ гэдэг нь их хотын машины түгжрэл амралтын өдрүүдэд ч үргэлжилнэ гэсэн үг. 
 
Нэгэнт л байгалийн үзэгдлийг зогсоож чадахгүйгээс хойш эрхзүйн зохицуулалтаараа машиныхаа түгжрэлийг багасгах арга хэмжээ авбал ямар вэ. Одоогийн бадлаар нийслэлийн хэмжээнд түгжрэлийг багасгах чиглэлээр хэрэгжиж буй ажил гэвэл автомашины дугаарын хязгаарлалт. Товчхондоо гэвэл ажлын таван өдөрт л автомашины дугаарын хязгаарлалт үйлчилж байна. Харин амралтын өдрүүдэд энэ журам хэрэгждэггүй. Уг журам амралтын өдөр хэрэгждэггүйгээс болж иргэд сард наймхан удаа олддог амралтын өдрөөрөө гэр бүл, найз нөхөдтэйгээ агаар салхинд гарч, хоол хүнсээ бэлдэх гэхээр дахиад л түгжрэл дунд үйлээ үзэж яваа нь үнэн.
 
Тэртээ тэргүй томоохон баяр ёслолын үеэр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг амралтын өдөр ч улсын дугаараар нь замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргадаг. Тэгвэл энэ шийдвэрээ дахиад хэрэгжүүлье. Нэгэнт л цас их орж, хальтиргаа гулгаа үүсэхийг холбогдох байгууллагаас анхааруулж байгаа юм чинь автомашиныхаа түгжрэлийг ингээд зохицуулж болохгүй гэх нөхцөлгүй. 
 
Ингэх нь амралтын өдөр түгжрэлийг тодорхой хэмжээгээр багасгахаас гадна хальтиргаанаас үүдэлтэй автотээврийн ослыг ч бууруулна. Нэг л жишээ дурьдахад, өнгөрсөн мягмар гарагт гэхэд л хоёр ч автобусны жолооч явган зорчигчийг мөргөж, гэмтээсэн. Энэ нь бас л нөгөөх хальтиргаа гулгаатай холбоотой. Нөгөөтэйгүүр хэрэв амралтын өдөр дугаарын хязгаарлалт хийчихвэл ядаж очих газраа хүртлээ нэг цаг түгжрэх байсан бол энэ хугацаа багасах боломжтой. Тиймээс амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийе. 
 
mminfo.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 11 сар 18/

    тэнэгтээд байгаарай новш

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 18/

    boglorood yabna uu yah ni chamd yamar hamaatai yum beee ilvv yumand durlah yumaa

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 18/

    Чадваргүй жолооч дүрэм бариталдаггүйгээс үүсэж байна.Замын цагдаа гэх хүмүүст хэлэхэд эгнээ байр эзлэх зогсоолд зөв шахаж тавихад анхаараачээ 2 машин зогсох газар дунд нь оруулаад тавичихдаг, эргэх хөдөлгөөн хийхдээ аль болох эргэх зүгрүүгээ шахаж зогсоод арынхаа тээврийн хэрэгсэлд саад болохгүй бай

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 17/

    кхх энийг чинь ёстой жинхэнэ тэнэгтэлт гэх байхдаа ингэж ард түмнийхээ мэдрэлээр наадаж тоглохоо болих хэрэгтэй лаагаа иднэ үү? луувангаа иднэ үү? бидний эрх чөлөөнд завсаргүй дайрахаа болих хэрэгтэй харин ч давхар гүүрэн зам бариад түгжрэлийг багасгах талаар санал дэвшүүлж байна

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 17/

    Газрын наймаа хийж олсон мөнгө,улсын мөнгөөр тансагладаг хүмүүсээр зам цэвэрлүүлэх үзүүлэх хэрэгтэй

    Хариулах
  • Бямбаа / 2016 11 сар 17/

    Энэ буруу амралтын өдөрөө машинтайгаа гадуур явж болохгүй гэж... сэтгүүлчидээ та нар өарсдийн үзэл бодолоо бусдад бүү тулгаж бай тэр зам хааж явдаг ерөнхийлөгч ерөнхий сайд уих дарга нар адил түгжээнд явах хэрэгтэй юм болгонд ард түмэн хохирох есгүй

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 17/

    nice

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 17/

    ....олговрийг олгох хэрэгтэй.

    1
    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 17/

    Түгжрэл автомашинд биш юм.Төрийн захиргааны байгуулгууд болон Их ДС-уудыг хотоос зайдуу тараан байрлуулах шаардлагтай.Хотын төвдөө барилга байшин барьж шавааралдуулаад байвал О зогсолт болох нь ойлгомжтой.2-рт:-Жолооч нарын хөдөлгөөнд оролцоогүй өдрийг жилээр тооцож, оролцуулаагүй өдрийн нөхөн олгов

    Хариулах