Дэлхий
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 11 сар 17
・ 1
Н.МӨНХЖИН
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп Цагаан ордны эзний жилийн 400 мянган долларын цалинг авахгүй, харин хуулийн дагуу хамгийн бага буюу нэг долларын цалин авна хэмээн CBS телевизэд ярилцлага өгөхдөө онцлон мэдэгдсэн билээ. Ийнхүү тэрээр дэлхийн хамгийн бага цалинтай төрийн тэргүүн болох гэж байна. Сонгуулийн кампанит ажлын үеэр Ерөнхийлөгч болвол цалингүй ажиллана гэж байсан амлалтыг нь сэтгүүлч сануулахад Трамп “Ерөнхийлөгч ямар цалинтайг ч мэдэхгүй байна” хэмээн хариулжээ. CBS-ийн сэтгүүлч Барак Обама жилийн 400 мянган долларын цалин авдагийг дуулгахад Цагаан ордны дараагийн эзэн “Үгүй ээ, би тэр цалинг авахгүй” гэж хэлсэн аж. Ардчилагч Жон Кеннеди, бүгд найрамдахч Херберт Хувер нар АНУ-ын Ерөнхийлөгчийн цалингаас татгалзаж буяны үйлст хандивлаж байсан юм. Дэлхийн лидерүүдийн цалин пүнлүүг сонирхуулъя.
Жилийн 400 мянган долларын цалинтай АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ жагсаалтыг тэргүүлж байна. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо 260 мянга, Германы канцлер Ангела Меркель 242 мянган долларын цалинтай.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ – 241.250 $
ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зума – 206.600 $
Францын Ерөнхийлөгч Ф.Олланд – 198.700 $
Британийн Ерөнхий сайд Тереза Мэй – 186.119 $
Кремлийн тэргүүн В.Путин – 137.650 $
Италийн Ерөнхий сайд Маттео Ренци – 120.000 $
Испанийн Ерөнхий сайд – 79.000 $
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди – 28.800 $
Хятадын удирдагч Си Жинпин – 20.600 $
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.