Их хүрээ хийдийн хамба лам З.Санждорж: Далай лам X богдыг тодруулахаар ирж байгаа
Далай ламын айлчлал нууцлаг байгаа ч ард түмэнд үнэнийг хэлэх нь зүйтэй. Тэрээр арваннэгдүгзэр сарын 18-наас 22-ны хооронд дөрөв хоног Монголд айлчилна. Төр, засгийн удирдлагууд байрладаг Их тэнгэрт залрах юм байна. Соёлын төв өргөө, Бөхийн өргөө болон Гандантэгчинлэн хийдэд ном хурна. Гол нь X богдыг тодруулахаар ирж байгаа. Далай ламыг Гандантэгчинлэн хийдийн дэд хамбаар ажиллаж байсан хүн Японд тоссон.
1903 онд Английн Засгийн газар Түвдийг ззэлсэн. Тэгэхэд XIII Далай лам эх нутгаа орхиод Энэтхэгт суурьшиж, дараа нь Монгол оронд ирж, унтаж байсан Азийг дайны хөл болгож сэрээсэн. Яагаад гэвэл 1903 онд Монголд Буриадын Агваандорж ламаар зуучлуулан ирэхэд Оросын Цагаан хаанаас мөнгө, тусламж гуйсан нь японуудад мэдрэгдсэн. Цаашлаад Хятадын Сүй Шү Жан, цагаантнууд, улааны большевикуудын гарт оруулсан.
Тэгвэл одоо XIV Далай лам манай улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Сая гэгээнээс авахуулаад 20-иод хутагт хувилгаадыг тодруулаад байна. Гэтэл манай хуульд хутагт хувилгаадыг тодруулахыг хориглосон. Түүгээр барахгүй Шүгдэнгийнхэн, Далай ламынхан гэж бурханы шавь нарыг хоёр хуваалаа. Мөн Чингис хааны алтан ургийн залгамж болох Өндөр гэгээн Занабазарын ес дэх дүрээр Монголоос хэн ч хүсээгүй байхад 1936 онд тэрсөн өөрийнхөө хамаатныг өргөмжилсөн. Ингээд зогсоогүй ээ. Бүр нэгэн жарны дараа шүү. Тэгээд болоогүй, одоо есдүгээр Богдын хойд дүрийг тодруулахаар Монгол оронд ирэхийг нь би хувь хүнийхээ хувьд зөвшөөрөхгүй байна.
Яагаад гэж надаас асуу. Би Монгол оронд төрсөн, монгол хүн. Монголын төлөө цохилох зүрхтэй олон хүн байгаа гэж итгэж байна. Далай ламыг Монголд ирэхэд улс төрийн талаасаа урд, хойд хоёр хөрш маань зөвшөөрөхгүй байна. Ийм байхад улс төрийн анхны мэдэгдэхүүнгүй загнаж Монголд айлчилж байгаа нь цагаа олохгүй байна. Үүнийг нь би хоёр ч удаа Далай ламд хэлсэн. Дээрээс нэмж хэлэхэд, Монголд монгол лам нар нохой шиг, төвд лам нар бурхан шиг залагдаж байна. Улаанбаатар хотод залуу охидуудыг суулгаад 2-3 өрөө орон сууцанд ном уншиж байгаа бичлэгүүд ч байна. Хэрэгтэй бол надаас баримт авч болно" гэсэн юм.
|
С.Даваапүрэв: Далай багшийн айлчлалд Х БОГДЫГ ТОДРУУЛАХ хөтөлбөр байхгүй
Энэхүү мэдээллийн дараа Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албанаас Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол орноо айлчлах ес дэх удаагийн номын айлчлалын талаар албан ёсны мэдээлэл хийсэн. Монголын бурхан шашны төв Гандантэгчtнлэн хийдийн Тамгын газрын ажилтан, Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийг залах ажлын хэсгийн зохион байгуулагч С.Даваапүрэв “Монголчууд бид Бурханы шашинтай. Бурханы шашин дотроо Богд, Далай лам гэх тэргүүлэх улс энэ шашны эзэд байдаг. Тэр утгаараа бид үе үеийн Далай ламын дүрүүдтэй холбоотой. Далай лам хэмээх нэрийг хүртэл монголчууд гуравдугаар дүрд нь хайрласан гэхээр бид өнө эртний, түүхэн номын барилдлагатай улс юм.
Энэ дүрийн Далай лам 1979 оноос хойш өнөөг хүртэл найман удаа Монголд морилж, сүсэгтэн олныхоо хүсэл эгээрлийг номын рашаанаар хангаж ирсэн. Энэ айлчлал бол цэвэр номын айлчлал бөгөөд улс төрөөс ангид юм.
Номын айлчлалын хүрээнд нэн ховордсон, нарийн надин номуудыг Монголын сүсэгтэн олонд айлдана. Үүнд, Жанлав буюу Богд ламын авшиг, Шар Жигжид бурханы насны авшиг гэсэн хоёр номыг голчлон айлдах юм. Номын айлчлалд нийт номын айлчлал, лам хуврагуудад зориулсан сургаал номлол, залууст зориулсан уулзалт хэсэг байна. Гуравдугаарт, бурханы шашны шинжлэх ухаанлаг байдлаас шалтгаалж дэлхий дахин бурханы шашны өөр өнцгөөс харах болсонтой уялдуулан “Оюун санаагаа амьдруул” нэртэй олон улсын тархи судлал, сэтгэлзүйн чиглэлээр хийдэг хурлын нэг хэсгийг Монголын эрдэмтэн судлаачдын хамт хийнэ.
Далай багш маань нас өндөр болж, саяхан 80 насныхаа ойг тэмдэглэснийг та бүхэн мэднэ. Тиймээс бид хөтөлбөрөө нарийн тодорхой гаргаж чадаагүй байна. Учир нь багшийн лагшныг харгалзаж, тухайн хөтөлбөртэй уялдсан байдлаар явах тул бага зэрэг өөрчлөлт орж болзошгүй.
Далай ламыг айлчлахтай зэрэгцэн Х Богдыг “гардан тодруулахаар” зэхэж буй тухай мэдээлэл цацагдсан С.Даваапүрэвээс тодруулахад “Энэ удаагийн айлчлалд улс төрийн зорилго болоод дээр дурдагдсан Х Богдыг тодруулах хөтөлбөр байхгүй” гэв.
|