Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 11 сар 28
・ 2

Нийтийн тээврийн том оврын автобуснууд удаан хүлээлгэдэг, хэтэрхий хурд хэтрүүлж явдаг зэрэг иргэдийг бухимдуулах олон асуудал дагуулсаар байна. Өчигдөр гэхэд л 18:00 цагийн орчимд 61 настай эмэгтэйг “Монел” чиглэлийн нийтийн тээврийн автобусанд суух үед жолооч нь огцом тормос гишгэснээс сандлын бариул мөргөн унаж нүүрний болон хамрын яс хугарч гэмтжээ.
Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна. Тус мэдээлэл МУИС-н урд талын буудал дээр автобусанд унаж гэмтсэн хүн гэмтлийн эмнэлэг явлаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн аж.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.