Ууланд алхах нь стресс тайлах шилдэг арга

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 11 сар 28 ・ 1

Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд явган явах буюу гүйх дасгал хийх нь хүний уураг тархины мэдрэлийн эсүүдэд эерэгээр нөлөөлж, стрессийг тайлан тайвшруулдаг юм байна.

Эрдэмтэд оготно дээр туршилт хийжээ. Эхний бүлэгт хуваарилсан оготнуудын хөдөлгөөнийг хязгаарласан бол хоёрдугаар бүлгийн оготнууд их гүйж, маш идэвхтэй амьдарч байв. Туршилтын явцад бүлэг бүрийн хулгануудын тархины эсүүдийн тоог шалгаж байжээ.

Хөдөлгөөнтэй, гүйдэг байсан оготнуудыг стрест оруулж, жишээлбэл хүйтэн устай саванд хийхэд тархины сэтгэл хөдлөлийг хариуцсан хэсэгт олон тооны нейрон хариу үйлчилж байв. “Гүйдэг оготнуудын тархины нейронууд өөрт хэрэггүй түгшүүр, стрессээс хамгаалан хурдан “чөлөөлөгдөж” байсан. Хүн дээр туршихад мөн ийм үр дүнтэй” гэж эрдэмтэд үзэж байна.


Пристоны их сургуулийн профессор Элизабет Гоулд “Биеийн ачаалал нь тархинд эерэгээр нөлөөлж, хэвийн амьдрахад саад болдог түгшүүрийг арилгадаг. Уураг тархи өөрөө ингэж сөрөг сэтгэл хөдлөлийг зохицуулдаг нь стресстэй, сэтгэл гутралд автсан хүмүүст туслах шилдэг арга” хэмээн мэдэгдлээ.

Тиймээс та долоо хоногийн ядаж нэг өдөр явган аялал, алхалт хийж байгаарай. Энэ нь таны эрүүл мэнд болоод гоо сайханд асар их ач холбогдолтой.

Хэрэв та алхалт хийх гэж буй бол дараах зөвөлгөөг анхааралтай уншаарай.

Алхаагаа түргэсгэ. Энгийн хүн 20 минутанд 1,5 км  явган алхах чадвартай. Хэрвээ та чийрэгжэлтэд илүү ач холбогдол өгч байгаа бол алхаагаа түргэсгэж үзээрэй. Илүү хурдан алхах тусмаа л их калори шатаах болно. Та жингээ хассан ч бай үгүй ч бай энэ бол хамгийн зөв алхам юм шүү. 

Уул өөд гүй. Өөдөө мацаж, авирах нь зүгээр алхахаас хамаагүй илүү нуруу, гуяны булчинг ажиллуулдаг. Та гэрээсээ гараад 15 мин гүйгээд буцаад ирэхэд л 3 км алхсантай тэнцэнэ. Таны зүрх болон булчинд үүнээс сайн эм гэж үгүй. 

Хөлд эвтэй, тохирох гутал өмс. Хэрвээ хөл барьсан эсвэл холхиндог гутал өмсвөл энэ нь таны хөдөлгөөнд улам тээг болно.

Алхах зайгаа сунга. Ингэснээр та улам идэвхитэй болж, бие чинь аажмаар хөнгөрч ирнэ. Та ямар нэгэн үр дүн хармаар байгаа биз дээ.
   
Явах газраа өөрчил. Хэрвээ та фитнесс клубт эсвэл нэг л гудамжаар гүйхээс залхаж байгаа бол чигээ өөрчлөөд үзээрэй. 
Хотоос жаахан гарч болно шүү дээ. Гүйх хамгийн тохиромжтой цаг бол өглөө эрт замын хөдөлгөөн эхлэхээс өмнөх үе. Танд юу ч саад болохгүй. Гүйж явахдаа нар мандаж байгааг харна.Танд ямар их эрч хүч энерги өгөхийг төсөөлөөд үзээрэй. Хавар болж цаг наашилж байгаа энэ үед туршаад үзэхийг зөвлөж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: