Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 11 сар 29
・ 1
Бодибилдинг, фитнессийн ДАШТ-д манай баг тамирчид 13 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. 2015 оны дэлхийн аваргаас эмэгтэйчүүдийн атлетик-бие бялдар ангилалд алтан медаль хүртсэн Г.Угалзцэцэг, мөн ангилалд хүрэл медалийн эзэн болж байсан Г.Гансаруул нарын шилдэг тамирчид энэ удаагийн багт багтжээ. ДАШТ долоон өдөр үргэлжилж, арванхоёрдугаар сарын 5-ны өдөр өндөрлөх юм.
ДАШТ-д шүүгчээр Монголын бодибилдинг, фитнессийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар ажиллахаар болжээ. Түүний хувьд олон улсын зургаа дахь тэмцээндээ шүүгчээр ажиллах аж. ДАШТ-д оролцож байгаа баг тамирчдыг “Пэпси” брэнд дэмжин ажиллаж байгаа юм байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.