Монголбанкнаас болоод орон сууцтай болох хүсэл биелэхгүй нь

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 11 сар 30 ・ 2

Буруугаа хүлээдэггүй хэрнээ хамаг ажлаа улстөржүүлдэг МАН-ын тэнэглэл Монголбанкныхны үг үйлдлээр илэрч байна. Уг нь хэрхэвч улстөржилт хэмээх увайгүй үйлдэл гаргаж боломгүй газрын тэргүүн эгнээнд Монголбанк орох ёстой.  Гэтэл ийм энгийн зүйлийг тэд мэддэггүй. Салбарын сайд нь хүртэл “Монголд болж буй эдийн засгийн хямралыг бид анхааралтай ажиглаж байна” гэж хэлчихээд сууж байдаг. Тэдний энэ тэнэглэл халаа сэлгээ, намын хүмүүстэйгээ бялуу хуваан, долларын ханшийн огцом өсөлт бидэнд хамаагүй хэмээн увайгүйтэж байх зуурт иргэдийн орон байртай болох хүсэл талаар болох нь.

Арилжааны банкууд ипотекийн зээлийг олгож чадахгүй байдалд хүрчихсэн байна. Банкууд мөнгөгүйдсэн, Монгол банкнаас ипотекийн зээлийг санхүүжүүлэх хүсэл алга, мөн л бидэнд хамаагүй ажиглаж байна гэх утга бүхий зүйл ярьж байгаа юм. Угаас өнгөрсөн 10-дугаар сард Монголбанк ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилт болгож нэг банкинд хоёр тэрбум гаруй төгрөг л хуваарилсан. Энэ мөнгөөр хэдхэн гэр бүлд зээл олгоод дуусна. Үнэхээр нэр төдий мөнгө олгочихоод Монголбанк бидний буруу биш гэдэг тайлбар өгчихөөд сууж байна.  Энэ янзаараа Монголбанкныхан эдийн засгийн хямралыг хүртэл банкууд руу чихэх нь. Ингэхдээ тэд орон сууцны зээлд санхүүжилт хийж чадахгүй, ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр найман хувийн хөтөлбөрийг санхүүжүүл гэж томорсон байгаа. Арилжааны банкуудад ийм боломж бараг байхгүй шүү дээ. Боломжгүй гэдгийг мэддэггүй Монгол банкны Ерөнхийлөгчтэй байж таарлаа гэсэн үг. Улстөржилтөөр амьдарч, улстөржиж яваад ирсэн МАН-ынханы байдал ийм байна.  Уг нь өмнөх дөрвөн жилд ипотекийн зээлийг Засгийн газрын  бодлогоор санхүүжүүлж байсан. Эдийн засгийн хямралтай орон сууц харьцангуй хямдарсан энэ үед залуу гэр бүлүүд орон байртай болоод авсан бол гэр бүлүүдэд хийж байгаа том хөрөнгө оруулалт байх байлаа. Гэтэл Засгийн газар болон Монголбанкны учир мэддэггүй, ажил хийдэггүй байдлаас болоод иргэдийн орон сууцтай болох хүсэл талаар болж байна.

Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: