Налайхын уурхайд хүн гэмтжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 11 сар 30

Налайхын уурхайд хүн гэмтжээ зурган илэрцүүд

Налайхын уурхайд 26 настай залуу осолдож, толгойдоо хүнд гэмтэл авчээ. Тодруулбал, энэ сарын 29-нд “Нүүрсний уурхайгаас гэмтсэн хүн ГССҮТөвд ирж хэвтлээ” гэсэн дуудлага тус дүүргийн цагдаагийн газарт ирсэн аж.
Дуудлагын дагуу шалгахад, нүүрсний уурхайн гүнд ажиллаж байсан 26 настай Б гэгч залуу мөсөнд цохиулсан байна. Улмаар толгойдоо хүнд гэмтэл авчээ. Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.
Үүнээс өмнө энэ сарын эхээр гурван хүн дарагдсаныг албаныхан шуурхай ажиллан эсэн мэнд гаргаж авсан билээ.
Байсхийгээд хүний амийг авч оддог Налайхын нүүрсний амуудыг холбогдох албаныхан хаах шийдвэр гаргаж, лацаддаг ч хэд хоногийн дараа хулгайгаар ажлаа явуулж эхэлдэг нь өнөөдөр асуудал болоод байна. Мэдээж хүний амь нас хохирч байгаа нь аюултай хэдий ч энэ жижиг амуудаар амьдралаа залгуулдаг олон иргэд байгаа. Тиймээс энд ажиллаж буй хувиараа нүүрс олборлогчдод хөдөлмөрийн аюулгүй байдал сахиулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байгааг дүүргийн иргэд хэлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх