Нийслэлийн захиргааныхан архидан согтуурахдаа С.Амрааг хүнд алуулах шахлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 11 сар 30 ・ 17

 

ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С гэгч нь Хар сарнай хамтлагын ахлагч Амарааг сэхээнд ортол нь зодсон ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал, ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрийн HOME PLAZA худалдааны төвд байрлах “ONE EVENT HALL”-д энэ сарын 23-ны оройн 19:00 цагийн үед Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас зохион байгуулсан “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр уг хэрэг гарчээ. Тус арга хэмжээнд БНХАУ,ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нар, дипломат ажилчид, зочид төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга, удирдлагууд зэрэг зочид уригдан очжээ.

Цэнгүүний үеэр “Хар сарнай” хамтлагын ахлагч С.Амармандах өөрийн ая дуугаа өргөсөн байна. Тэрээр дуулж дуусаад хас тэмдэг бүхий улаан дээлээ тайлж, хувцсаа солин хүмүүстэй хамт дуулан, цэнгэсэн гэнэ. Ийнхүү оройн 23:00 цагийн орчимд Амараа тус байгууламжаас хас тэмдэг бүхий дээлээ өмсөөд гэртээ харихаар гарахад согтож мансуурсан ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С нь түүний араас гүйн гарч Архины шилээр толгойн тус газарт нь цохиод ухаан алдуулжээ. Ухаан алдан , газарт унасан түүний дээрээс А.С нь тухтай нь аргагүй сандайлж суугаад нүүрэн тус газар нь зэрлэгээр балбаж, амь насыг нь хөнөөхийг завдсан байна. Энэ үйлдэл тус газрын хяналтын камерт дүрс бичлэгээр бичигдэн үлдсэн байгаа учраас цагдаагийнхан хэргийг шалгахад ашиглаж байгаа юм байна.  Амраагийн бие одоогоор маш хүнд байгаа аж.  Уг хэргийг ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтэст Б гэгч байцаагч шалгаж,  хэрэгтэн этгээд гадуур сул чөлөөтэй ажлаа хийж байгаа гэх мэдээлэл бий.

“HOME PLAZA” худалдааны төв бол МАН-ын Сандуйгийнх. Тиймээс МАН-ынхан өөрсдийнхөө хувийн бизнесийн талбарт төсвийн мөнгөнөөс орлого оруулахын тулд Жаргалтай Улаанбаатар хэмээх сүржин нэртэй цэнгүүн зохион байгуулсан гэж ойлгогдож байна. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас зохион байгуулсан  энэхүү шоу нь төрийн албан хаагчдын ууж идэх, бусдыг уулгаж идүүлж, ашиг хонжоо, хөрөнгө мөнгө иддэг зальтай аргынх нь нэгэн тод жишээ. Хамгийн харамсалтай нь тэнд байсан зочид нэлээд хөлчүүрхэж, архийг хэтрүүлэн хэрэглэсэн гэж байгаа юм. Мэдээж ONE EVENT HALL-оос олон архи авч, уулгаж, ашиг оруулах тусам тэдэнд ашигтай. Учир нь тэдний найр хийж буй мөнгө тэдний халааснаас бус төсвийн хөрөнгөс гарч, хувийн бизнесийг нь тэжээж байгаа сүлжээний цикел шүү дээ. Гэхдээ энэ их тэнэглэл нь хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, Монгол хүнээ Орос эрээр алуулах дөхсөн нь эмгэнэлтэй төгсгөл болж.

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

17 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 12 сар 01/

    Ер нь бол эдний үнэн дүр төрх нь энэ шүүдээ,амаа олохгүй магтаад байдаг одоо муу хэлээд яахав

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 01/

    АРД ТҮМЭН ЗАМ ДЭЭР ХАЛТИРЧ УНААД ГЭМТЭЖ БЭРТЭЭД ЯВЖ БАЙХАД ЮУНЫ ЧИНЬ ШОУ ЦЭНГҮҮН. АРД ТҮМНИЙ ТАТВАРЫГ ЗОХИСГҮЙ ЗАРЦУУЛЖ, ШАМШИГДУУЛЖ БАЙГАА НӨХДҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 01/

    ХОТЫН УРИДЛАГУУДЫГ ТАЙЛБАР ХИЙХИЙГ ШААРДАЖ БАЙНА

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 30/

    Хөгийн лалар. Ичмээр урод амьтан шүү дээ. Шунахай бэрдүүдэд эхлэл төгсгөл гэж алга. Монголыг монгол эх орончид л цааш харуулна.

    Хариулах
  • lalriin mongol / 2016 11 сар 30/

    Vhej bhdaa taarsan lalar hohi nee.. Hudlaa eh oron yrisan jvjigchin pizda ter jijeghen gichii aawtaigaa adil muu teneg Iwand nutagtaa aluulaad hahahaha HOHI chin eee.. Uchiriig ni medehgvi has temdeg zvvheer tegdegiin sewjidiinheen gj..

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 30/

    tg humuus komunistuudad orlogo oruulna.

    Хариулах
  • Дорж / 2016 11 сар 30/

    Үхэж байсан МАН намынхан ард түмний мөнгөөр ингэж л наргиж байгаа юм шүү дээ. Бүгдийг нь хөөж явуулах хэрэгтэй.

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 30/

    Төсвийн хөрөнгөөр хувийнхаа ресторанд хоол идэж, архи уусан асуудлыг нь АТГ-т өгчихвөл яасан юм бэ. Яасан ч цадаж ханадаггүй хүмүүс вэ дээ.Ичич амьдраасай.

    Хариулах
  • zaza / 2016 11 сар 30/

    agsam orosdoo bishee ta nar \bid\ dain uzeegui has temdeg yu ilerhiildegiig nariin medhgui malnyyd shuu dee.orosuudiig dyydsan bol yadaj amaraa shig mangar danzang has temdegtei noorhoigoo solih asyydliig shiideh yostoi baisiim za za ene dyrakyyd tiimerhuu yum oorsdoo oilgohgui dee.. ternees bairnii

    Хариулах
  • Bidnii byryy gej heleh 21 zyynii zaluu hyn bna uu?... / 2016 11 сар 30/

    Menge oloh argandaa bys?Bidend baina gej oilgo?eersdeen hem hamjaargatai yyna biz!delhiin haana ch arhi yydaggyi ard tymen cheehen bas nair hyrimgyi hyn zon barag baihgyi!!!eersded maani gemt heregiin yl mer bna!alban gazar yamar hamaa bna!Ted yilchilgee menge oloh bna uu?eer hereg?eersdeen hereg ta

    Хариулах
  • Yasan yumiig goliig ni barilgyi zeberhen hynryy hiih gesen geleg be?chi!!!! / 2016 11 сар 30/

    Hydlaa bitgii hyz!!!G.Naran gegchee!!!ta nar yagaad iim yadyy setgelgeetei bolob oo?eersdee asyylt tabiad har!!!odoo niigemiin syljeenyyded bid ene muu zansilaasaa salmaar bna?gesen yg ysegyyd hymyysiin muu muuhaigaar ni dairsan tohuurhasan yildeliig sinjleed ehellee!ene muu muuhai maani,ta bid nart

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 30/

    Manai tsagdaa namaig hamgaalna gedeg biz dee. Notloh barimtgai bol huuliin daguu hariutslagaa huleeh bailgui dee

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 30/

    Manai tsagdaa namaig hamgaalna gedeg biz dee. Notloh barimtgai bol huuliin daguu hariutslagaa huleeh bailgui dee

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 30/

    Ali ch gazar sain muu humuus bii, sain ni arai iluu gej naiddag shuu. Amraa bosnoo tsoglog erch huchtei duuchin shuu

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 30/

    Ман-хан иймэрхүү муу аргаар мөнгө олдог учраас нүгэл нь нэг дуучин залуугийн амиар гарах нь байна шүү цадаг хандаггүй хар мөртөй бирдүүд юм.

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 30/

    Дипломт хүн тухайн улсдаа алдаа гаргавал эргүүлээд татчихдаг гэсэн тэр хүн ч ял эдлээд нутаг буцаж дээ. Амраа тайзандаа эргэж хурдан гараарай шинэ оноос өмнө шүү

    Хариулах
  • Зочин / 2016 11 сар 30/

    Өө ямар баларсан юм бэ, нэг муу агсам орос таарчихаж дээ. Амараа минь түргэн эдгээрэй дээ. Уг нь цоглог хүн дээ. Нэг их улстөржүүлээд ч яах юм

    Хариулах