Дэлхий
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 11 сар 30
Хятдад цэвэр агаар зарж байна гэдэг мэдээ хэдийнэ содон байхаа больжээ. Энэ жилийн утаатай өвлөөр Хятадын цэвэр агаарын зах зээлд шинэ бүтээгдэхүүн бий болсон нь хүний амьсгал бүрт 17 центийн ханш тооцож савласан цэвэр агаар юм. Энэ тухай Хятадын The South China Morning Post сонин мэдээлж байна.
“Гар аргаар савласан, цэвэр, хоргүй, хүчилтөрөгчөөр баялаг” Шинэ зеландаас “оруулж ирсэн” агаар нь 7,7 литрийн савлагаатай бөгөөд 219 юань /30 ам.доллар орчим/ -ийн үнэтэй. Агаар наймаалагчдын хэлснээр нэг ийм лонх агаараар 180 удаа амьсгалах боломжтой гэнэ. Цэвэр агаар хамгийн ихээр дутагдаж буй хотын иргэдэд Канадын агаарыг санал болгож байна. Энэ агаар 108 юань /16 ам. доллар/-ийн үнэтэй. Харин эконом ангиллын агаар гэвэл 5 юань /0,7 ам.доллар/-ийн үнэтэй Хятадын Вэйхай хотын агаарыг нэрлэж байна.
Хятадын хамгийн бохир агаартай Бээжин хотын оршин суугчдад зарим хямдрал, хөнгөлөлт эдлүүлэх аж. Гэвч хэрэглэгчид Шинэ Зеландын агаараас онцын ялгаа олоогүй байна.
Хятадад экологийн нөхцөл хэдийнэ түгшүүрийн харанга дэлдэж эхэлсэн. Агаар мандал дахь аж үйлдвэрийн хаягдал хэтэрхий ихэссэн. Өнгөрөгч 2015 оны 12 дугаар сард Бээжингийн эрх баригчид агаарын бохирдол дээд цэгтээ хүрч ДЭМБ-ын заасан түвшнээс 20 дахин илүү болсныг мэдээлсэн юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.