"Монголын цахилгаан холбоо"-ны захирал 4600 ам.доллараар цалинжих нь шударга уу

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 01 ・ 6

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 87 компанийн өр төлбөр 10.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэхүү өрийн 95 орчим хувь буюу есөн их наяд төгрөгийг 29 компани бүрдүүлж байна. Тухайлбал, Хөгжлийн банк 6.3, Төрийн банк 1.3 их наяд төгрөгийн өртэйгөөр толгой цохиж явна.

Мөн “Эрдэнэт үйлдвэр” 633.9, “Төрийн орон сууцны корпорац” 351 тэрбум төгрөгийн өр төлбөртэй. Гэтэл ийм өртэй компаниудын захирлууд өндөр хэмжээний цалин авч байгаа нь шударга бус байна. Хамгийн их өртэй 29 компанийн захирал өнгөрсөн оны дөрөв, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар сард хэдэн төгрөгийн цалин авч байсныг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас нээлттэй зарласан байгаа. Жишээлбэл, 8.1 тэрбум төгрөгийн өртэй “Монголын цахилгаан холбоо” компанийн захирал хамгийн их буюу сард 4600 ам.долларын цалин авдаг байгаа юм.Эдийн засгийн хямралтай өнөө үед төрд төвлөрөх ёстой энэхүү мөнгөнөөс ингэтлээ цалинжина гэдэг байж болох үзэгдэл мөн үү.

Тус компани ашиг орлогогүгээс гадна өндөр цалин авдаг олон ажилчидтай учраас хувьчлагдах  аж ахуй нэгжийн жагсаалтад орсон. Гэтэл хувьчилж вах хүн нь олдоогүй байна. Явж явж төрийн өмчийн аж ахуй нэгжүүдийг дампуурахад хүргэдэг нэг зүйл нь захиралуудынх нь хэмжээлшгүй их цалин юм биш үү. Цалингаараа төрийн компанийг сөхрүүлдэг сонин тогтолцоогоо одоо өөрчилвөл таарна.

Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 12 сар 02/

    одоо нэг их гайхаад өнгөрсөн.харин цаг алдалгүй ямар байх ёстой тэр байдалд нь хурдан оруулаач дээ Тэгж чадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа өгцгөө

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 02/

    12 онд АН аваад арай дэндүү хүний сэтгэлээр хандсан даа, зүгээр л хулгай хийдэг газар гээд ойлгосон доо, аймшигтай хулгай хийсэн дээ, салгаж авч цэгцлэх цаг болсон шүү

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 01/

    Aргагүй шүүдээ . энэ албан тушаалд очихын тулд УИХ -д сонгогдох гишүүнд долдогнох гэж асар их мөнгө зарцуулсан ба цаашид түүнд хувь хүртээх гээд их мөнгө хэрэгтэй шүүдээ. Энэ цалин нь тэр зарлагыг нөхөхөд дөнгөн даган хүрч байгаа юм. аргагүй шүүдээ. Уул нь нарийн технологийн энэ байгууллагыг удирдах

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 01/

    Төрийн өмчит бүх компаниудын захирлын цалинг доогуур тогтооход л болно шүү дээ тэгвэл хэн ч тийш очихыг дурлахгүй

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 01/

    Цаанаа томилсон хүнтэй гээ хуваадаг байхаа хөөрхий,Төсөл хэрэгжүүлж байгаа гадныхан ихэнх мөнгөө мэргэжилтнүүдийн цалингаар эргүүлээд авчихдаг гэсэн шдээ тэрэн шиг байгаа богино хугацаандаа сайн идэж аваад л хөөгдөхийг боддог биз дээ,Дараа нь ямар хариуцлага тооцох биш

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 01/

    ажилчид их цалин авах ёстүй бол манайд дарга их цалин авдаг

    Хариулах