Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 01
・ 1

Өнгөрсөн 2014 онд Тэрэлж зочид буудлын усан санд дөрвөн настай хүү осолдож амь насаа алдсан байдаг. Уг хэргийг Тэрэлжийнхэн болон хохирогч хүүгийн эцэг эхчүүд сайтар нууцлаад өнгөрөөж байлаа. Гэтэл өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах ”Орчлон-2” хүүхдийн цэцэрлэгийн усан санд мөн дөрвөн настай хүүхэд эндсэн ноцтой хэрэг гарсан. Тухайн үед хүүг эмнэлэгт хүргэсэн ч төд удалгүй амьсгал хураасан байдаг.
Хэрхэг гарсан цагаас эхлэн хэргийг цагдаагийнхан шалгасаар байгаа. Ингэхдээ тус усан сангийн ажилчид болох нэр бүхий дөрвөн хүнийг сэжигтнээр татан шалгаж буй. Энэ хэргийнг саяхан шүүхэд шүлжүүлсэн тул Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцжээ.
Гэхдээ одоогоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Тэгэхээр энэ хэргэгт одоохондоо буруутан олдоогүй байна гэж ойлгож болох нь. Бүтэн жил шалгагдсан ч асуудал шийдэгдсэнгүй.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.