Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 01

Өнөөдөр /12.01/ ДОХ-той тэмцэх Дэлхийн өдөр тохиож байна. ЭМЯ, МЗХ, ХӨСҮТ-ийн төлөөлөл болон УИХ-ын гишүүн Д.Гантулга нарын хүмүүс энэ өвчний талаар мэдээлэл хийлээ. Хамгийн сүүлийн судалгаагаар Монголд 218 хүн ДОХ-ын халдвартай болох нь тогтоогджээ. Харин тэдний ард 15-49 насныхны дунд 457 халдвартай иргэн байж болзошгүй гэсэн судалгааг гаргаад байгааг энэ үеэр дуулгалаа.
Энэ өдрийн тохиолдуулан НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Михел Сидибе “ДОХ-ын аюулыг 2030 он хүртэл устгахын төлөө яаравчлая” хэмээн уриалга гаргасныг дуулгалаа. Мөн хурлын үеэр АУ-ны доктор Б.Цацралт-Од “ДОХ”-той эхчүүдээс 14 хүүхэд төрснийг хэллээ.
Дашрамд дуулгахад энэ жил “ХДХВ, ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд хувь хүн өөрөө л ухамсартай, хариуцлагатай байвал энэ өвчнөөс сэргийлж чадна хэмээн хэвлэлийн бага хуралд оролцогчид онцолсон юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.