Коко шанель: Жинхэнэ аз жаргал хямд байдаг, өндөр үнэтэй бол хуурамч

Дэлхий ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 03 ・ 1


Бүсгүйчүүдийн ажил бүтэмжгүй байх тусмаа сайхан харагдах ёстой

Эрчүүдээр хайрлуулахын тулд бидэнд гоо сайхан хэрэгтэй, харин тэднийг хайрлахын тулд тэнэг байх хэрэгтэй

Бүсгүй бүр хоёр зүйлийг мэдэж байх ёстой: юуг бас хэнийг хүсч байгаагаа

Чи миний тухай юу гэж бодож байгаа нь надад хамаагүй. Би чиний тухай бүр бодох ч үгүй байна.
Чи хэзээ ч өөртөө байгаагүй зүйлийг олж авахын тулд хэзээ ч хийж байгаагүй зүйлийг хийх ёстой

Үзэмжгүй муухай эмэгтэй гэж байдаггүй, залхуу эмэгтэй л гэж бий

Бүсгүйчүүд гэрлэх хүртлээ ирээдүйдээ санаа зовдог. Харин эрчүүд гэрлэх хүртлээ юунд ч санаа зовдоггүй.

Гоо сайхандаа анхаарахын тулд зүрх сэтгэлээсээ эхлэх хэрэгтэй, үгүй бол ямар ч будалт нэмэр болохгүй.

Өөрийгөө өндөр үнэлдэг бүсгүйчүүд нүүрээ буддаггүй.
Гар бол бүсгүй хүний нэрийн хуудас, хүзүү бол пасспорт, хөх бол гадаад пасспорт

Хөгшрөлт дурлалаас хамгаалахгүй, харин дурлал хөгшрөлтөөс хамгаална

Өөрийнхөөрөө хувцаслах нь бусдын инээдийг хүргэж болох ч энэ л миний амжилтын нууц юм. Би бүгдээс өөр харагддаг.

Жинхэнэ аз жаргал хямд байдаг. Хэрвээ өндөр үнэтэй бол тэр хуурамч.

Хэрвээ чи жигүүргүй төрсөн бол түүнийг ургахад бүү саад бол.

Бүсгүйчүүд дотуур хувцас сонгохдоо нөхрөө сонгохоос илүү болгоомжтой ханддаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: