Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 05
Монгол улсаа төлөөлөн оролцсон сонсогч, бөх ОХУ-ын Москва хотод болсон “Оросын олон үндэстний уламжлалт бөхийн барилдаанд “Тэнгэрийн Модун” ТББ-ын тамирчин, Москва хотын “Цэргийн их сургуулийн 5-р курсын сонсогч, дэд ахлагч Галсандовжоо овогтой Гантулга 3-р байр эзэллээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Москва хотын Иван Ярыгины нэрэмжит Бөхийн ордонд “Оросын олон үндэстний уламжлалт бөхийн барилдааны”-ы 11-р дугаар наадам амжилттай явагдаж өнгөрсөн юм.
Энэхүү тэмцээнд Казахстан, Кыргистан, Турк менистан, Азарбержан, Дагистан, Монгол, Орос гэсэн улс орноос Буриад, Кабардино-Балкар, Карачаево-Черкес, Халимаг, Дагестан, Тыва, Якут, Татарстан, Башкир, Чуваш, Ингушет болон Ханты Мансийскийн өөртөө засах тойргоос нийт 200 нэртэй тамирчин оролцсоны дотор урилгаар оролцсон Монгол, Таджикистан болон Гуржийн бөхчүүд багтсан юм.
Тус тэмцээнийг жил бүр явагддаг энэ тэмцээнд Оросын үндэстнүүдийн таван төрлийн барилдаан зохиогддог. Тухайлбал, буриадын бөхийн барилдаан, Орос үндэстний “За-вороток” барилдаан, татарын “Корэш”, Кавказын ард түмний барилдаан болон Якутын “Халсагай” барилдаан багтдаг гэдгийг хэллээ. Барилдаан 70,80 болон 80-аас дээш гэсэн гурван жинд барилддаг байна.
Энэ удаагийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн уг тэмцээнд оролцсон Москва хотын “Цэргийн их сургуулийн 5-р курсын сонсогч, дэд ахлагч Галсандовжоогийн Гантулга нь буриад бөхийн барилдааны 80-аас дээш жинд барилдаж 3-р байр мөн уг наадмын “Уран гараа дэвээ” тусгай шагналын эзэн боллоо. Г.Гантулга нь сүүлийн таван жил энэ фестивальд болон Улаанталбай дээр зохиогддог Оросын бүр ард түмний наадамд, тасралтгүй ажилттай оролцог бөх юм.
М.Буянжаргал
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.