Дуудлага худалдаа боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 06

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зарим дүүрэгт газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа явууллаа. Дуудлага худалдаа өнөөдөр нийслэлийн Төр захиргааны Хангарди ордонд боллоо. Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур  дүүргийн нутаг дэвсгэрт орон сууц, аж ахуй, фермер, амины орон сууц, худалдаа үйлчилгээ, зочид буудал, конторын барилга, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар нийт 25 байршилд газрын дуудлага худалдаа зарласан байна.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд үйлчилгээтэй орон сууцны хорооллын зориулалттай газарт “Домогт угсаа”, “Говь хангай мебель” компаниуд хүсэлт ирүүлсэн аж. Дуудлага худалдаанд оролцогсод анхны үнийн саналыг өсгөөгүй тул уг байршлын дуудлага худалдаа хүчингүй болсон юм. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо орон сууцны зориулалттай газрыг анх 79.073.271 төгрөгөөс дуудаж иргэн н.Энхцаг 84.073.271 төгрөгөөр худалдан авсан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх