Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 08
・ 14
УИХ-ын гишүүн А.Сүхбат тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс Монгол бөхийн өргөөг авах тухай их ярьдаг. Энэ удаа А.Сүхбат УИХ-ын гишүүн болчихсон болохоор төрийн нэрээр дулдуйдан дээрэм хийж болно гэж ойлгочихсон байгаа бололтой харагдаж байна. Тэрээр нэг бус удаа хамгийн ашигтай байж болох, хамгийн том баялаг бол бөхийн өргөө байна, бөхийн өргөөг өөрийн болгоно хэмээн ярьж, хэлж байжээ. Мөн тэрээр одоогийн байдлаар хэвлэл мэдээллээр ярихдаа “Бөхийн өргөөг төрийн өмчит хувьцаат компани болгох хэрэгтэй” гэж байгаа юм. Үүний цаад санаа нь өөрөө авах, хувийн эзэмшил болгох. Яагаад гэхээр төрийнхөн өнөөгийн байдлаар ихэнх эзэмшлийн компаниа хувьчилж, мөнгө болгоод эдийн засгийн хямралыг сааруулна гэсэн бодол төлөвлөгөөтэй байгаа. Бөхийн өргөө төрийнх болвол мөн л ингэнэ. Ингээд Сүхбат тэргүүтэй хэдэн хүн хувьчилж авна.
Үүнийг олон нийт янз бүрээр ойлгож байна. Ихэнх нь А.Сүхбатыг сайн боловч хүн муутай увиагүй эр гэж дүгнэж байгаа. Учир нь тэрээр бөхийн өргөөг хувьдаа авахын тулд зарим бөхчүүдийг айлган сүрдүүлж, дарамталж, заримыг нь ятган үнэмшүүлж эгнээндээ нэгтгэхээр улайрч байгаа аж. Мөн тэрээр 2001 онд анх допинг оруулж ирж байсан, хүний гар хөл мушгих увиагүй аргыг анх хэрэглэж байсан. Өнгөрсөн сонгуулиар Төв аймгийнхаа тойрогт гурван хүн тутмын нэгнийх нь саналыг авч төрд орчихоод, төрийн ажлыг өөрийн эрх ашигт нийцүүлж, ашиг сонихлын үүднээс авилаж байгаа нь увиагүй эр болохыг нь нотолж буй мэт.
Мөн түүнийг өөрийнхөө хүүхэд шиг бүсгүйгээр эхнэрээ сольсон гээд эр хүний жудаг муутай эр үү гэмээр үйлдлүүд олон. Ямартай ч Монголын бөхийн холбооноос А.Сүхбат гишүүнийг УИХ-ын ёсзүйн хороонд шалгуулахаар хүсэлт гаргаад байгаа юм билээ. Түүнийг хэр ёсзүйтэй, эсвэл ёсзүйгүй авирлаж буйг шударгаар тогтоох биз ээ.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.