"Сант" сургуулийн барилга нурах эрсдэлтэй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 10 ・ 7

“Бүрэн цутгамал” ХХК Сант сургуулийн барилгын  ажлыг гүйцэтгэсэн төлбөрөө авч чадалгүй явсаар гурван жилийн нүүрийг үзээд байгаа юм байна. Тус компани нь  2013 оны зургаадугаар сарын 6-ны өдөр "Сант" сургуультай өргөтгөлийн байр, спорт заал барих гэрээ байгуулжээ. Ингээд нөгөөдөр нь барилгын ажлаа эхлүүлсэн юм байна. Харин энэ хооронд “Сант” сургуулийнхан сантехник болон салхивчны ажлаа гэнэтхэн өөр компанид хариуцуулсан байжээ. Ингээд барилгын ажил явагдаж байхад буюу гэрээ байгуулсныхаа нэг сарын дараа  гэрээгээ цуцалья, өөр компаниар барилгаа бариулна гэжээ.  Мөн барилгын давхар өөрчлөгдсөнтэй холбоотой гэрээнд өөрчлөлт оруулжээ. 

Ингээд тус компани "Сант" сургуулиас нийтдээ 1.2 тэрбум төгрөг ажлын санхүүжилт авсан аж. Гэтэл тус компанийн ажлын зардалд 1.6 тэрбум гаруй төгрөг оржээ.  Ийм маргаантай байсан учраас тус компани барилгын алаа дутуу гүйцэтгээд орхисон аж. Ингээд өөр, өөр компаниудаар бариулж, дутуу хазгай босгосон барилгадаа “Сант” сургууль үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Харин дээрх компанитай холбоотой асуудал шүүхээр шалгагдаж байгаа гэнэ. Хамгийн гол нь тус барилгын өргөтгөл нь чанарын шаардлага хангаагүй, барилгын тухай хуулиудыг зөрчсөн учраас МХГ-аас акт тавьсан аж. Гэтэл уг сургуулийн захирлууд мэргэжлийн хүмүүсийн шийдвэрийг үл тоон хүүхдүүдээ тус сургуульдаа хичээллүүлсээр байгаа ажээ. Хамгийн гол нь ойрын хугацаанд нийслэлд томоохон газар хөдлөлт болно гэх тооцоо судалгаа бий. Тэгвэл газар хөдөллөө гэхэд хамгийн түрүүнд нурах эрсдэлтэй барилгын тэргүүн эгнээнд Сант сургуулийн өргөтгөлийн барилга байна. Тэнгэхээр тус сургуульд суралцдаг хүүхдүүдийн эрүүл мэнд амь нас яах бэ.

Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • P / 2016 12 сар 12/

    Huuhdiinhee surgaltiin tolboriig tolj chadahgui bolohooroo olon ym bitgii zohioj bich za

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 11/

    MONGOLD BARILGIIN AJLIIG COMPANY DAMNUULAN HIILGEJ TSALIN HULSIIG NI UGDUGGUI LUIVAR IKH GARDAG BOLSON. ENE BOL TOM LUIVARIIN TURULD ORNO GEJ BODOJ BNA. IIMERHUU BAIDLAAR OLON ZUUN BARILGACHID TSALINGAA AVCH CHADDALGUI ULDDEG TOHIOLDOL IKH BAINA. ENIIG MASH SAIN SHALGAJ HEVLEL MEDEELELIIN HEREGSELEE

    Хариулах
  • zochin / 2016 12 сар 10/

    ene surguuliin zahiral neeree ih muu hun blee ene asuudliig toohgui bizdee nursanii daraa uur hunruu chiheed l duusaa

    Хариулах
  • zochin / 2016 12 сар 10/

    surguuliin zahiral n gej uvaigui muu bdag bolohoor yahaas ch butahgui bizdee

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 10/

    mongoliin ardchilal iimerhvv maygaar hol yvahgvigee dahin haruullaa ,,ymarch ajild haruitslag bhgvi bolgoson elbegdorj uuruu barilgachin bolohiig hvsey

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 09/

    ТҮЦ гэдэг амбаруудыг цэгцэлж байгаатай адилхан хувийн сургууль гэдэг ТҮЦүүдийг цэгцлээч. Хүний хүүхдийн мөнгө авч хэдхэн цөөн хүүхдэд хичээл заасан нэр зүүж бизнесдэх болжээ. Хүүхэд том хамт олон дотор хүн болж төлөвших нь сайн байдаг. Нүүр нүүрээ харсан тав аравхан хүүхэдтэй бараг хүн багтахгүй шав

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 09/

    er ni huuhduudee shiljuulsen ni deer yum bna da

    Хариулах