Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 09
・ 6

Хотын удирдлагууд болж байгаа зүйлсийг болохгүй, хэцүү төвөгтэй болгодогийн нэг жишээ Төв талбайн урд талын машин зогсоолыг мөсөн гулгуурын талбай буюу коток болгож буй үйлдэл.
Уг нь мөсөн коток барих талбай хаана л бол хаана байж болно. Харин машины зогсоол тун ховор. Тэр тусмаа хотын төвөөр ажил хөөцөлдөж байгаа ажиллаж, хөдөлмөрлөж буй хүмүүс талбайн урд талын зогсоолд машинаа тавиад ажлаа хөөцөлддөг.
Энэ нь ч амар байдаг. Төрийн гол, үйлчилгээ төвлөрсөн цэг болохоор хурим ёслол, баяр цэнгэл, уулзалт зөвлөгөөн зэрэг ихэнх үйл ажиллагаа талбайд, хотын төвд голдуу болдог тэгэхээр энд машины зогсоол байлгах зайлшгүй шаардлагатай.
Гэтэл бусдын эрхийг боомилж, хааж, боож хясаж байгаа юм шиг тэнд коток барьж байгаа нь хэний эрх ашиг уу. Ямар хүний котокийн бизнесийг дэмжихийн тулд олон жолооч нарын эрх ашгийг хязгаарлав.
Ингээд машин зогсоол олдохгүй энгийн иргэдэд зовлон болно. Хаа нэгтээ машинаа түр тавихад ачаад явна. Тэгэхээр хотын төвөөр машин ачилтыг эрчимжүүлж, ядарсан иргэдийнхээ халаасыг сэгсрэх арга гэж ойлгож болох уу.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.