Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 09
・ 16
УИХ-ын гишүүн А.Сүхбат уржигдар хэвлэлийн хурал хийхдээ сумын заан цолны найраа таван сая, аймгийн арслан цолны найраа таван сая төгрөг, улсын начин цолны найраа 500 сая төгрөгийн үнэтэй банйа гэж улс орон даяар мэдээллэсэн. Тэгэхээр А.Сүхбат аваргын хэлж буйгаар ийм цолтой бөхчүүд бүгд дээрх мөнгийг төлж цол авсан гэж ойлгогдож байгаа юм. Хамгийн гол нь нотлох баримт хэрэгтэй. Хэн яг хэнд хэдэн төгрөг өгч ямар цол авав гэдгийг зарлах хэрэгтэй байх. Тэгэхгүй бол бүх бөхчүүдийн нэр хүндийг гутаан доромжилсон болж таарч байна. Бөхчүүд үнэхээр мөнгөөр цол авсан бол яахав. Мөнгөөр цол аваагүй бөхчүүд А.Сүхбатыг хэлсэн үгээ нотлохыг шаардаж, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж ч болно. А.Сүхбат аварга төрийн эрхийг авчихаад, Бөхийн өргөөг булаан авч хувийн бизнесээ болгож болно гэж ойлгосон бололтой. Ингэхдээ бөхчүүдийн нэр төрд халдаж, тэмцэж байна.Мөн хамгийн анх 2002 онд А.Сүхбат аваргаас допинг илэрч байжээ. Тиймээс түүний бие нь өвдөж, зодог тайлах болсон юм байна.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.