Луувангийн шүүс уух шалтгаан

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 09

 

1. А амин дэмээр таныг хангана
Шар лууванд байдаг каротин нь А аминдэмийг үүсгэдэг учир хүүхдийн өсөлт хөгжилтөнд маш чухал үүрэгтэй байдаг. Хэрэв хүнд хоногт дунджаар 1,5мг А аминдэм хэрэгтэй гэж үзвэл өдөрт 1шар лууван идэхэд л хангалттай байдаг. Хүүхдийн өсөлт хөгжилтөнд онцгой үүрэг гүйцэтгэдэг тул маш хэрэгтэй. А аминдэм дутагдсанаас хүн шөнийн харалган болох, нүдний хараа муудах, тахиан сохор хэмээх өвчнөөр өвчилдөг. Иймд хоол хүнсэндээ шар лууванг их хэмжээгээр хэрэглэвэл дээрх өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

2. Бие махбодь
Өглөө бүр өлөн элгэн дээрээ луувангийн шинэхэн бэлтгэсэн шүүс уувал нүүрний арьс өнгө сэргэн, нүдний хараа тогтворжин ядаргаа тайлагдана. Түүхий шар лууван нь ходоод гэдэсний ханыг цочроодог тул ходоод гэдэсний шархлаа өвчтэй хүмүүс хоол хүнсэндээ чанаж хэрэглэвэл сайн. Шар лууван нь байцаатай адил ислэг ихтэй хүний бие махбодоос илүүдэл холестриныг зайлуулан, цусны даралт ихсэх, судас хатуурах өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

3. Зүрхэнд тустай эм
Шүүсийг зүрх судасны өвчин болон тамир тэнхээг сэргээх зүрхний булчингийн агшилтыг сайжруулахын тулд байнга уух хэрэгтэй. 200гр шар луувангийн шүүс, тал амтат жүрж, нимбэгний 1/4, 1ц,х зөгийн бал, тал шилэн аяга тараг зэрэгтэй сайтар холин коктель хийж уухад нүүрний арьс өнгөлөг болдог байна.

4. Ардын эмчилгээнд
Ардын эмнэлэгт зэрлэг шар луувангийн үндэс ба үрийг эмчилгээний зориулалтаар ашигладаг. Зэрлэг луувангийн жижиглэсэн шинэ навчийг ялзран задарч буй өмөнгийн шарханд тавьдаг. Ийм шархыг навчны ханд ба шүүсээр угаахад сайн бөгөөд зэрлэг луувангийн үндсийн шүүсийг арьсны хорт хавдарын үед хэрэглэнэ.

5. Бусад хэрэглээ
Амны хөндийн салст бүрхүүлийн ба нүдний үрэвсэл, хоолой сөөх, бах өвчнөөр өвчилсөн үед шүүсээр нь хоолой ба амаа зайлна. Мөн шүүсийг ходоод гэдэсний шарх болон ходоодны зарим өвчний үрэвслийн үед хэрэглэнэ.

6. Шүүс байнга хэрэглэвэл
Амьсгалын үед сайнаар үйлчлэх агаад бэтэг, шарх, нүд, хоолойн өвчин, ханиадыг дарж, цэрийг ховхолж, сөөхийг зогсоох үйлчилгээтэй. Хамар, залгиур хоолой, элэг бөөр, давсагны өвчин, шамбарам хараа муудах болон зүрх судасны хямралыг эмчилнэ.

7. Жижиглэн үрсэн лууванг хэрэглэх нь
Жижиглэн үрсэн шинэ лууванг шарх, идээт шарханд тавих буюу шүүсээр нь түлэгдэлт ба хөлдсөн болон идээт шархыг цэвэрлэн, өвдөлтийг намдааж, үрэвслийн эсрэг болон шарх битүүрүүлэхэд хэрэглэнэ.

8. Жирэмсэн болох хөхүүл хүүхэдтэй хүнд хэрэглэх нь:
Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүд шар лууванг байнга хэрэглэхэд сүүний хэмжээ эрс нэмэгдэнэ. Ургийн жирийн өсөлт бойжилтыг хангахын тулд жирэмсэн эхчүүд тогтмол идэж байх нь зүйтэй. Шүүсийг жирэмсэний сүүлийн саруудад 0,5л хүртэл хэрэглэвэл, хүүхэд төрөхөд сепсис / цусан халдвар, идээт үрэвсэл/ өвчний магадлал багатай, ялангуяа элдэв хольц найрлагагүй шүүс нь илүү ашигтай.

9. Хөх хатуурч хөндүүрлэвэл:
Хөх хатуурч төндүүрлэвэл үрсэн лууванг хөхөндөө тавьж, 4-6 цаг байлгасны дараа буцалсан бүлээн усаар угаана. Жирэмсэн хөхүүл эхчүүдэд шар луувангийн шүүс нь тэжээллэг чанартай байдаг.
Цус багадах, бие сульдахад болон хөхний товч шархалсан тохиолдолд жижиглэн үрээд бигнүүр маягаар тавьж хэрэглэвэл нярай хүүхдэд элдэв гаж нөлөөгүй.

10. Сульдаа өвчтэй бага насны хүүхдэд
Сульдаа өвчтэй бага насны хүүхдэд шар луувангийн шүүс сайн нөлөө үзүүлдэг. Нүднйи үрэвслийн үед болон цус багадсан үед хэрэглэх нь сувилалын чанартай хоолны жоронд оруулж болдогоос гадна хөхүүл хүүхэдтэй хүнд байнга хэрэглэхийг эмч нар зөвлөдөг.
Шар лууван нь хамгийн ашигтай бүтээгдэхүүн боловч хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэвэл маш аюултай бөгөөд шүүсэнд хордсоноос нас барсан тохиолдол байдаг юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх