Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 12
・ 10
С.Зоригийн хэрэг бас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь гэдэг асуудлууд яг одоо өрнөж байна. Тодруулбал ирэх дхагва гаригт С.Зоригийн хэрэгтэй олбоотой шүүх хурал болно. Өнгөрснийг сөхвөл 1997 оны хавраас Эрдэнэт үйлдвэрийн дарга Ш.Отгонбилэгийн улсын хөрөнгийг үрж байгаа тухай дуулиан тарж, Засгийн газар хохирлоо нэхэмжлэн шүүхэд өгсөн байдаг. Дараа жил нь Ш.Отгонбилэгийг албан тушаалаас нь огцруулж, оронд нь батлан хамгаалах яамны сайд байсан Д.Дорлигжавыг томилсон байдаг. Тэр үед Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын 49 хувийг Оросын мафи барьж байжээ. Ингээд Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал ч болоход ТӨХ ба Дэд бүтцийн яамны хамтарсан баг Монголын талыг төлөөлөн оролцох байсан гэдэг. Энэ хуралд С.Зориг оролцох байж. Гэтэл 1998-10-2-ны шөнө С.Зориг гэртээ алагдсан харамсалтай хэрэг гарсан.
Тухайн үед ОХУ-ын төрийн өмчид хамаарах Эрдэнэтийн 49 хувийг эзэмшиж байсан мафи нь өөрийн хувиа баталгаажуулан хувьчилж авах зорилготой байсан боловч ОХУ ба Монгол улсын хооронд хийгдсэн Эрдэнэт үйлдвэрийн тухай гэрээ саад болж байсан гэдэг. Тэр Мафид Эрдэнэтийг авсныг нь зөвшөөрөх хэмжээний Монголын засгийн газар хэрэгтэй байсан аж. Ингэж явсаар Эрдэнэтийн 49 хувийг 2016 он хүтэл авч чадаагүй.
“Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг саяхан монголын компани авсан гэдгийг төрийн зүгээс албан ёсоор зарлаад байгаа. Энэ нь мөн талцалыг үүсгээд байгаа. Зарим нь монголын компани авч байвал аль нь ч авсан яахав гэдэг. Энэ том наймагг хийсэн Ц.Пүрэвтүвшингийн талаарх мэдээлэл одоогоор нууцлагдмал байгаа.
Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан “Mongolian Copper Corporation” компанийн ерөнхий захирал тэрбээр сүүлийн хоёр жил Х тайлан тайлагнасан, хэд хэдэн удаа компанийн нэрээ сольсон ч 2016 оны зургаадугаар сард 500 сая ам.доллараар Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан нь ихэд сонин баримт. Ц.Пүрэвтүвшин нь Mон-Tурк дунд сургуулийг төгсөж, МУИС-ийн Хуулийн сургуулийг 2010 онд бакалаврын, АНУ-ын Mичиганы их сургуульд хууль зүйн ухаанаар мастерийн зэрэг хамгаалсан юм байна. Мөн түүнийг Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийн нууц хүү гэх мэдээлэл мөн бий. Угаас Эрдэнэтийн 49 хувийн худалдаа хөгжлийн банк гаргасан авсан гэдэг нь ийм учиртйа байж.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.