Хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр цалин олгохоор шийдвэрлэлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 12 ・ 7

Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгав. Төслийн үзэл баримтлалд тусгаснаар 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд улирал бүр цалин олгох "Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын шимтгэлийг нь 100 хувь төрөөс хариуцах, мөн 3 ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр дэмжлэг үзүүлэхээр тусгажээ. Манай улсын нийт өрхийн 72.8 хувь нь 1-2 хүүхэдтэй юм байна. Иймд нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан "Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид эхчүүдийн цалинг сар бүр олгох чиглэл барихыг даалгалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 12 сар 12/

    Hudlaa medeelel oghoo boliochee ene chin 17 onii tosovt suugaagui shdee

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 12/

    Mongoliin xvn am mash olpn boltugai. Yostoi zuw bodlogo bna

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 12/

    Энэ баахан бэлэн мөнгө амлаад байдаг аа болимоор юм Хүмүүсээ ажилтай болгох л чухал байна Иймд юуны өмнө экспортын чиглэлтэй Хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхэд их анхаармаар байна даа Уул уурхайд бол ганц хоёрхон томоохон уурхайд мөнгөө төвлөрүүлээч дээ

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 12/

    Цалин нь хэд юм болдоо Дээгүүрээ идэж уугаад байгаа юм чинь эхчүүдэд өгөхөд яах вэ дээ

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 12/

    зорилго нь тэнэг юм мөнгө өгөх нь бол болох л юм

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 12/

    зорилго нь тэнэг юм мөнгө өгөх нь бол болох л юм

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 12/

    20000 төлөө хүүхэдтэй болох хүн хэр олон гэж бодол вэ

    Хариулах