Ж.Батболдын хэргээс болж, ОХУ-аас авах зээл бүтэхгүй байж болзошгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 12 ・ 1

Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ж.Батболдыг АТГ болон Эрүүгийн цагдаагийн хэлтсээс баривчилсан. Ж.Батболдыг Автотээврийн үндэсний төвд ажил үйлчилгээ явуулах тендерийн хэрэгт холбогдуулан баривчилсан байдаг. Гэтэл 5.9 тэрбум төгрөг буюу их хэмжээний тендерийн хэрэгт холбогдоод буй Ж.Батболдыг тун саяхан ЗТХ-ийн сайд Д.Ганбат өөрийн биеэр батлан даажээ. 

Түүнийг Төрийн албаны хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа.  Тодруулбал, тэрбээр Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны нарийн бичгийн даргын албан тушаалаас гадна ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар давхар ажилладаг.

УИХ-ын дарга М.Энхболд энэ 7 хоногт ОХУ-д албан айлчлал хийнэ. Айлчлалаар хойд хөршөөс 4 тэрбум ам.долларын зээл хүсэх тухай яриа бий. Гэтэл ОХУ-ын зүгээс 500 сая ам.долларын зээл олгох боломжтойгоос гадна үүнийгээ зөвхөн УБТЗ-аар дамжуулан олгоно гэдгээ илэрхийлчихсэн байдаг. 

Ж.Батболдын асуудлаас болж  500 сая ам.долларын зээл бүтэхгүй болж магадгүй нь.

Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Aagi / 2016 12 сар 12/

    ene naran gej dandaa hudlaa heruul bichij humuusiig hagaralduulj bdag setguulch yumaa. halchihaj boldgui yumuu

    Хариулах