Улсын төсөв 2.6 их наяд төгрөгийн алдагдалтай

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 13

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 11 сард 5059.4 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 7736.7 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2677.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Өнгөрсөн сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1575.2 тэрбум төгрөгөөр өсөхөд зарлагын өсөлт орлогын өсөлтөөс 25.6 пунктээр илүү байгаа нь нөлөөлснийг статистикчид хэллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх