Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 14
・ 6

Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг агсныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн сарын 14-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан. Тойргийн дагуу уг хэргийг ерөнхий шүүгч М.Алдар шүүхээр болсон. Харин тэрбээр хэргийн прокурорын дүгнэлттэй танилцах хугацааг 15 хоногоор сунгаад байсан билээ. Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр эхэлж байна. Шүүх хурал ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид10:00 цагт эхэлнэ.
Шүүх хурал болох газрыг Нийслэлийн Замын цагдаагийн газар, ЦЕГ-аас өндөржүүлсэн хамгаалтад аваад байна.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэргийн сэжигтнээр Орхон аймгийн харьяат иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын гурван иргэн татагдан, хорих 461 дүгээр ангид одоог хүртэл саатуулагдаж байгаа юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүнэ. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл анги нь бусдын амь насыг санаатайгаар хохироох гэсэн зүйл анги юм.
Мөн Нийслэлийн прокурорын газраас Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын 55 сэтгүүлч сурвалжлах хүсэлтээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт хүргүүлсэн байна.
Улсын нууцтай холбоотой “Маш нууц” зэрэглэлтэй хэрэг учраас шүүх бүрэлдэхүүн хурлыг хаалттай хийх бөгөөд одоогоор Хорих 461-р ангийн гадна очсон хэвлэлийнхнийг дотогш оруулаагүй байна. Хурлыг хаалттай явуулах тул утас, камер гэхчлэн бүх техник хэрэгслийг дотогш нэвтрүүлэхгүй, Шүүх хурал болох орчин гар утасны сүлжээ барих боломжгүй байх аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.