Х.Баттулгын ойрын хүмүүсийг яллах хэргийг прокурорт хянаж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 15 ・ 9

“Монголын төмөр зам” компанийн хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэрэгт бруутгагдад буй Х.Баттулгын ойрын хүмүүсийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ. Уг хэрэгт Б.Батзаяа, А.Гансүх Г.Түвшинжаргал зэрэг хүмүүсийг буруутган шалгаж байгаа. Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын санхүүжилтээс мөнгө завшсан хэрэгт тэд одоогоор буруутай болох нь тогтоогдоод байна гэсэн үг.  Тус цогцолборын байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, тендерийн үнэлгээний хороог байгуулсан. Ингээд даргаар нь М.Баянмөнхийг томилж, нарийн бичгийн даргаар Х.Баттулгын хувийн туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг сонгосон байдаг.

Уг томилгооноос болж Г.Түвшинжаргалыг онц их хэмжээний хөрөнгө залилан мэхэлсэн, мөнгө угаасан гэх хэрэгт буруутган шалгасан юм. Түүнийг Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх газрын хэмжээ 32000 га орчим байсныг 3516.2 га талбай болгон өөрчилж, сонгон шалгаруулалт явуулж, улмаар “Натур Фрейндли” ХХК-ийг хууль бусаар сонгон гэрээ байгуулсан гэдэг хэрэгт буруутгасан. Уг хэрэгт “Түмэн хишигтэн” компанийн захирал Ш.Эрдэнэтуяа, “Натур Фрейндли” компанийн гүйцэтгэх захирал Г.Буяндэлгэр нарыг холбогдуулан шалгасан байдаг.  Дээрх хүмүүсийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т буюу “Онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэдэг зүйл ангиар шалгаж байгаа. Энэ  хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл заалтаар шалгаж байна.

Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 12 сар 15/

    Ерөөсөө том хулгай луйврын хэргүүдийг бас томчуудад хамаатай аллагын хэргүүдийг төрийн нууцад хамруулах нь зүйтэй.

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 15/

    Төрийн нууцтай холбоотой юм байна.Төрийн нууцад оруул.

    Хариулах
  • awilgachin / 2016 12 сар 15/

    myysain lalariin xoshnogonii atsyyd xylgailsan mongoo tewreed awsand oroxiig chini xarna aa.tvi chert naaxyy.

    Хариулах
  • маяа / 2016 12 сар 15/

    Төрд орж 1 тэрбумыг идэх юмсан, Баригдвал 500 000 000 т авилгад өгөөд 500 000 000 саятай үлдэнэ . болноо хөөө

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 14/

    Tui mai avilgagchid

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 14/

    төрийн томчуул нь бүгд хулгайн хэрэгт холбогдхоор ямар нэг сонгууль томилгоо хийх ямар ч аргагүй боллоодоо

    Хариулах
  • өы / 2016 12 сар 14/

    замхарах тийшээгээ л.....

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 14/

    cool

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 14/

    ЭНЭ ХЭРГИЙГ ТӨРИЙН НУУЦАД ОРУУЛ.

    Хариулах