С.Зоригийн хэргийн шүүх хурал хойшиллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 14 ・ 1

Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хурлыг 7 хоногийн хугацаатай хойшлуулах шийдвэр гаргалаа. Шүүгдэгч Ц.Амгаланбаатар нарын өмгөөлөгч нар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт бичгээр гаргасан байна.

Тодруулбал, хохирогчдын өмгөөлөгчид хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжаагүй, мөн нэр бүхий гэрч нарыг оролцуулах хүсэлт гаргасан байна. Энэ дагуу шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг харгалзан үзээд  12 сарын 21 нь буюу ирэх лхагва гараг хүртэл шүүх хурлыг хойшлуулжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 12 сар 14/

    С.Баяр,Булган,Бат-үүл,Элбэгдөрж,Оюун нар зайлшгүй байлцах естой.

    Хариулах