О.Энх-Эрдэнэ 100 саяа авч, Б.Шижирбат Америк явах эрхийн бичгээр шагнууллаа

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 14 ・ 10

"Авьяаслаг Монголчууд" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ шагналын 100 сая төгрөгөө гардан авлаа. Түүнд Гацуурт компанийн Ерөнхий захирал Л.Чинбат 100 сая төгрөгийг гардуулан өгсөн байна. Л.Чинбат "Үзүүлсэн амжилтаа бататган олон сайхан уран бүтээл туурвиж, монголчууд биднийхээ сонорыг он удаан жил мялааж яваарай. Даруу тайван зангаа үл гээн олон түмнийхээ хайр хүндэтгэлийг даадаг нэрт урлагийн зүтгэлтэн болохыг хүсэн ерөөе" гэжээ.

"Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг наймд үлдээд байсан О.Энх-Эрдэнэ үзэгчдийн саналаар 2016 оны ялагч болсон юм. Тус шоу нэвтрүүлгийн шүүгч СГЗ Ц.Чулуунбат О.Энх-Эрдэнийг алтан хоолойтой хэмээн тодорхойлж, Монголын рок попын урлагт түүний орон буйг тодотгосон билээ.

Мөн "Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогч Б.Шижирбатад Гацуурт компанийн Ерөнхий захирал Л.Чинбат гэнэтийн бэлэг барилаа. Тэрбээр Б.Шижирбатад АНУ-д болох дэлхийн тэргүүлэх технологийн үзэсгэлэн үзэх эрхийг гардуулсан байна.
Энэ тухайгаа Л.Чинбат "Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбатынхаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэж авьяас билгээ улам хөгжүүлэхэд нь бага ч атугай нэмэр болох болов уу гээд АНУ-руу аялж дэлхийн тэргүүлэх технологийн үзэсгэлэн үзэх эрхээр шагнаж урамшууллаа. Уран чамин үзүүлбэрээрээ биднийг баясган догдлуулсан чамд баярлалаа. Олон сайхан уран бүтээл туурвиж Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаарай миний дүү!" хэмээжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Almaz / 2016 12 сар 15/

    Шүүгчиддээ хэдэн төгрөгийн цалин өгөх нь ивээн тэтгэгчдийн шийдвэр байдаг юм. Ямар улсын төсвөөс юм уу та нарын халааснаас гарч байгаа биш дээ.

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 15/

    shuugch heden togrog abah ni hend hamaatai ym be abch l baig

    Хариулах
  • zocnin / 2016 12 сар 14/

    Cninbat zaxiraldaa amjilt xvsii bvx zvil n oodrog baix boltugai

    Хариулах
  • zocnin / 2016 12 сар 14/

    Cninbat zaxiraldaa amjilt xvsii bvx zvil n oodrog baix boltugai

    1
    Хариулах
  • xvrelbagana / 2016 12 сар 14/

    Cninbat zaxiraldaa amjilt xvsii bvx zvil n oodrog baix boltugai

    1
    Хариулах
  • xvrelbagana / 2016 12 сар 14/

    Cninbat zaxiraldaa amjilt xvsii bvx zvil n oodrog baix boltugai

    1
    Хариулах
  • xvrelbagana / 2016 12 сар 14/

    Cninbat zaxiraldaa amjilt xvsii bvx zvil n oodrog baix boltugai

    1
    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 14/

    Ui hdg gj 12say awdag bna arai bish ymaa

    1
    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 14/

    shuugchid ni neg shuugch gehed 12 saya avdag gesen unen yum bol u

    1
    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 14/

    bolj l bna sh dee goe bna

    1
    Хариулах