"Анунгоо" компанийн импортолдог Киндерээс татгалзах уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 17 ・ 4

Хүүхдийн шүдэнд хамгийн их цооролт өгдөг, шүдийг эмтэртэл гэмтээдэг шоколад бол киндер юм байна. Учир нь Германы Киндер нэртэй хүүхдийн шоколадыг техникийн тосоор хийдэг аж. Мөн хүний төв мэдрэлийн систем, элэг зэрэгт ноцтой нөлөөлж хорт хавдар үүсгэдгийг Оросын мэргэжлийн хяналтын ажилтангууд илрүүлжээ.

Мөн Германы тагнуулын алба  нууц агуулах илрүүлсэн байна. Тус агуулахад дэлхий дахинаа алдартай Германы  “Киндер” шоколадыг үйлдвэрлэдэг болохыг олж тогтоосон аж. Нууц агуулахад хууль бусаар тус шоколадыг үйлдвэрлэхээс гадна тус агуулахад ашиглагдаж байсан шоколадны бүтцэд техникийн тос буюу автомашины үйлдвэрлэлтэд ашигладаг тосыг ашиглаж байсан аж.  Техникийн тос нь эрүүл мэндэд маш хортой учраас хүнсэнд хэрэглэхийг хориглодог байна.  Тиймээс уг шоколадыг удаан хугацаагаар хэрэглэх нь хүний биед огцом өөрчлөлт үзүүлж, хорт хавдар, булчин сулруулж, бөөрний дутагдад хүргэдэг байна. Одоогоор тус агуулахад хэр удаан хугацаанд “Киндер” шоколадыг үйлдвэрлэсэн болохыг тогтоогоогүй байгаа бөгөөд хамгийн багадаа зургаан сар үйлдвэрлэсэн гэж Германы цагдаагийн байгууллага мэдэгдсэн байна.Тиймээс манай мэргэжлийн хяналтын байгууллгынхан монгол улсад худалдаалагдаж буй киндерийг шалгах нь зүйтэй байх.  Мөн Герман болон Дэлхий даяар Киндер шоколадыг хэрэглэхгүй байхыг анхааруулаад байгаа.

Манай улсад уг бүтээгдэхүүнийг М-Си-эс компанийн охин компани болох “Анунгоо” оруулж ирээд, бүх худалдааны төв, дэлгүүрүүдээр худалдаалдаг. Хамгийн амттай, хамгийн үэтэй хэмээн эцэг эхчүүд хүүхдүүддээ авч өгдөг энэ шоколадыг техникийн тосоор хийдэг бөгөөд хамгийн их транс тос агуулагддаг байхад бусад шиколадны чанарын тухай ярилтгүй биз ээ. Тиймээс Анунгоогийн импортолдог киндерээс татгалзах уу хүмүүсээ.

Сүүлийн жилүүдэд хүүхдийн шүдний өвчлөл маш их болсон. Угаас ядуу орны хүүхдүүд гаднаас орж ирсэн чанаргүй, хуурамч, хугацааа нь хэтэрсэн, зориулалтын бус бүтээгдэхүүнээр үйлдвэрлэсэгн амттанууд идэж ийнхүү эрүүл мэндээ хордуулдаг байна. Тиймээс гадны улсууд буурай оронд зориулан амттан үйлдвэрлэж, ашиг орлого олдог, эдийнзасгийн нарийн ухаантай. Ингээд хүн амынх нь эрүүл мэнд муудаад, шүдний өвчлөл нэмэгдээд ирэхээр, тухан өвчинд нь зориулсан эмч үйлдвэрлдэж, бүр эмнэлгийн салбараа хүртэл нээдэг байна.

Гаднаас импортоор бараа бүтээгдэхүүн оруулж, ирдэг манай томоохон компаниуд ч мөн ийм аргаар ажилладаг байхыг үгүйсгэх аргагүй юм.

Г.Наран

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: