Ихэнхи нутгаар хүйтэрнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 19 ・ 1

Өнөөдөр баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 20-21-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 11-16 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: