Улсын начин Э.Даш түрүүлжээ

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 19 ・ 1

Богдхан хайрханы хишиг барилдаанд аварга С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, гарьд Н.Ганбаатар, заан Б.Батмөнх, харцага Ц.Содномдорж нараар магнайлуулсан 256 бөх хүчийг үзэн барилдсанаас Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Алдар спорт хорооны бөх, улсын начин Э.Даш түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хилчин спорт хорооны бөх улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэв. Их шөвөгт Увс аймгийн Давсат сумын харьяат, Алдар спорт хорооны бөх, улсын арслан П.Бүрэнтөгс, Архангай аймгийн Булган сумын харьяат, Алдар спорт хорооны бөх улсын арслан Р.Пүрэвдагва нар шалгарлаа. Өнөөдрийн барилдааны "од" нь Хөвсгөлийн аймгийн начин Э.Өлзийсайхан байлаа. Тэрээр хоёрын даваанд у.а Н.Батсуурийг, гуравт у.х А.Цацабширийг, дөрөвт аварга С.Мөнхбатыг давж дуулиан тарьсан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: