Өнөөдрөөс 11 уулзвараар гэрэл дохио хамаарахгүй баруун гар тийш эргэнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 19 ・ 1

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өнгөрөгч аравдугаар сарын 10-ны өдрөөс нийслэлийн дөрвөн уулзварт гэрлэн дохио хамаарахгүйгээр баруун гар тийш байнга эргэдэг болгосон. Тодруулбал, Баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвар, Саппорогийн уулзварт хоёр сар гаруйн хугацаанд туршилтаар явуулсан юм. Туршилтын хугацаанд дээрх уулзваруудын ачаалал буурч, нэвтрэх чадвар нэмэгдсэн тул дахин 11 уулзварыг баруун гар тийш байнга эргэдэг болголоо. Үүнд:

1.    32-н тойргийн уулзвар

2.    100 айлын уулзвар

3.    Дарь-Эхийн уулзвар

4.    Тасганы овооны уулзвар

5.    ЭНЭШТ-ийн уулзвар

6.    Төв шуудангийн уулзвар

7.    10-р хорооллын уулзвар

8.    120мянгатын уулзвар

9.    АПУ-ын хойд уулзвар

10. “ТЭЦ-3”-ын арын уулзвар

11. Амарсанаагийн уулзвар багтаж байгаа юм.

Уг уулзваруудаар өнөөдрөөс эхлэн баруун гар тийш байнга эргэж болох юм байна.

Улаанбаатар хотод баруун гар тийш байнга эргэх боломжтой нийт 48 уулзвар байгаа юм. Дээрх уулзваруудад тогтмол асах нэмэгдэл ногоон гэрэл нь тээврийн хэрэгслийн жолоочид давуу эрх олгохгүй бөгөөд зөвшөөрсөн гэрлээр уулзвар нэвтэрч яваа явган зорчигч, тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгч хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, аюулгүй байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцох шаардлагатай юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:

-Хоёр сар гарны хугацаанд дөрвөн уулзварт баруун гар тийш байнга эргэдэг болгож туршиж үзлээ. Энэ хугацаанд эдгээр уулзварт хөдөлгөөний ачаалал 10-20 хувиар буурсан. Мөн замын хөдөлгөөний ямар нэгэн зөрчил, осол гэмтэл гараагүй. Уулзваруудын нэвтрэх чадвар сайжирсан. Тийм учраас дахин 11 уулзварыг баруун гар тийш байнга эргэх боломжтой болгосон.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: