Манай мисс дэлхийн миссийн 11-т бичигдлээ

Дэлхий ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 19 ・ 1

 

"Дэлхийн мисс" тэмцээний титмийг Пуэрто Рико улсын гоо бүсгүй зүүж, Монголын мисс А.Баярцэцэг шилдэг гоо бүсгүйчүүдийн 11-т орлоо.

АНУ-ын нийслэл Вашингтоны “MGM National Harbor” аялал жуулчлалын хүрээлэнд болсон энэхүү ёслолын ажиллагааны үеэр Индонезийн гоо бүсгүй гуравдугаар байранд, Доминиканы Бүгд Найрамдах улсын гоо бүсгүй дэд байранд шалгарсан юм.

 

Шилдэг 11 гоо бүсгүйг тодруулсны дараа “People’s choice” буюу олон нийтийн санал асуулгаар тэргүүлсэн дахин нэг миссийг нэрлэх байсан бөгөөд энэхүү шалгаруулалтад А.Баярцэцэг шалгарлаа. 

Тэрбээр илбэ болон каллиграфийн үзүүлбэрээр “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлж, энэхүү ёслолын ажиллагаанд өөрийн үзүүлбэрээ “Дэлхий мисс”-ийн тайзнаа үзүүлсэн.

А.Баярцэцэг авьяас чадвараараа манлайлан, хүмүүжил төлөвшил, зан чанар, өөрийгөө илэрхийлэх чадвараараа бусдын хайр хүндэтгэлийг хүлээлээ. 

Дараах улсын гоо бүсгүйчүүд шилдэг 20-д шалгарлаа

  1. Монгол
  2. Хятад 
  3. Филлипин
  4. Словак
  5. Франц 
  6. Индонез
  7. Гана
  8. Бразил
  9. Япон
  10. Кени
  11. Бельги 
  12. Унгар
  13. Доминикан 
  14. Пуэрто рико 
  15. Австрали 
  16. Тайланд
  17. Солонгос
  18. Энэтхэг
  19. АНУ
  20. Күүкийн арал

Шилдэг 11 

  1. Филиппин
  2. Индонез
  3. Бельги
  4. Бразил
  5. Кени
  6. АНУ
  7. Хятад
  8. Доминиканы Бүгд найрамдах улс
  9. Пуэрто Рико
  10. Солонгос
  11. Монгол

Шилдэг 5

  1. Кени
  2. Пуэрто Рико
  3. Индонез
  4. Доминиканы Бүгд найрамдах улс
  5. Филиппин

Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: