Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 19
・ 1

Шавар маск нүх агшаахаас гадна, нүүрэн дээр гарсан батгыг хатаах үйлчилгээтэй байдаг. Гэхдээ таны арьсанд яг ямар төрлийн шавар хамгийн сайн тохирохыг мэдэх үү? Шавар бүр өөрийн гэсэн өвөрмөц шинж чанар, арьсны төрлөөс хамаарч үйлчилгээ нь янз янз байдаг. Жишээ нь: Ногоон шавар нь тослог, асуудалтай арьсанд маш сайн бол хуурай арьсанд сөрөг нөлөөтэй.
► Нарийн цагаан шавар
Хамгийн нийтлэг хэрэглэгддэг шавар бөгөөд тус шавар нь халуун, чийглэг уур амьсгал дахь хадны өгөршлөөс үүссэн хөрсөнд олдсон юм. Энэ нь зөөлөн, хөвсгөр бүтэцтэй бөгөөд устай маш сайн холилддог. Ийм учраас л маскаас өгсүүлээд төрөл бүрийн арьс арчилгааны бүтээгдэхүүнд хэрэглэгддэг байх нь. Арьсыг сэргээж, цэвэрлэдэг ч нүх сүвнээс тосыг татахдаа тийм ч сайн биш.
Нарийн цагаан шавар нь хуурай, эмзэг, хөгширч буй арьсанд гайхалтай үр дүн үзүүлдэг.
► Ягаан шавар
Энэхүү гайхалтай сарнайн шавар нь цагаан, улаан шаврын нийлмэл бөгөөд шавруудаас хамгийн зөөлөн нь гэгддэг. Хамгийн эмзэг арьсыг ч зөөлнөөр мөн үр дүнтэйгээр цэвэрлэдэг ба арьсыг хэт хуурайшуулахгүйгээр хорыг гадагшлуулдаг байна. Нэмж хэлэхэд арьсны нүхийг агшааж, сэргээн , булбарай зөөлөн болгодог.
Амархан улайдаг, харшилтай арьсанд маш сайн бөгөөд бараг л бүх арьсанд тохирдог.
► Мароккогийн Rhassoul шавар
Эрдсээр баялаг энэхүү шаврыг Өмнөд Мароккогийн Атлас уулын дороос олборлодог бөгөөд арьсыг эмчилж, чийгшүүлэхэд туслах кальци, кали, магни, цахиурын өндөр хувийг агуулдаг. Нэмж хэлэхэд Rhassoul шавар нь арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлэнгээ арьсны байгалын тосны тэнцвэрийг зохицуулж, хуурайшилтыг багасгадгаараа алдартай. Бүх арьсанд төгс зохицох ч хуурай арьсанд хэрэглэхэд нэн тохиромжтой.
► Fuller’s Earth
Энэхүү шавар нь хүчтэй сорох шинж чанартай бөгөөд доломит, шохойн жонш, кальци, төмөр, цахиур, кварц зэрэг олон төрлийн эрдэс агуулдаг байна. Толбо, сорив, тослог, батгатай арьсанд илүү нөлөөтэй бөгөөд хуурай эмзэг арьстай хүмүүст харшил өгч магадгүй.
► Ногоон шавар
Яг л Fuller’s earth шиг, ногоон шавар нь шингээх хүчтэй ба арьсны сүвэн дэх бохирдол, хор, тосыг амархан гэгч нь сордог. Ногоон шаврыг хэрэглэх үед тайвшрах мэдрэмж төрөх бөгөөд энэ нь арьсны цусан хангамжийг дээшлүүлж, үр дүнд нь арьсыг илүү шинэ, гэрэлтсэн харагдуулдаг байна. Тасарсан ургамлын түүхий эдийг агуулдаг учир арьсыг бүрэн тэжээлээр хангадаг. Гүн тэжээл өгөх хэрэгтэй асуудалтай арьсанд төгс ч энгийн арьсанд хэтэрхий хүчтэй үйлчилгээтэй байх талтай.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.