Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 19
・ 1

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнд хамаарах хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Түүнийг Эрдэнэс-Таван толгой компаниас тендер авч,эхнэрийнхээ ”Говь повер” компанид 17 тэрбум төгрөг шилжүүлсэн асуудлыг баримтаар нотолж, юунд зарцуулсан талаар тогтоохоор ажиллаж байгаа талаар АТГ-ын эх сурвалж онцолж байна. Мөн түүнийг шалгаж байх явцад дахин шинэ баримт гарч ирсэнээр хэд хэдэн удаа цагдан хорих шалтгаан болжээ.
Г.Дэнзэнг албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуй нэгж байгууллага, иргэдэд үлэмж их хэмжээний хохирол учруулсан, хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж дүрмээр олгогдсон, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуй нэгжийн өмчийг итгэмжлэгдсэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсэн учраас онц их хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.