Утааны эсрэг ээжүүд жагсана

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 19 ・ 1

Энэ сарын 26-ны өдөр буюу ирэх даваа гарагт 10.00 цагт сүхбаатарын талбайд эцэг эхчүүд жагсах гэж байна. Тэд агаарын бохирол, хотын утаасннас үүдсэн хүүхдийн өвчлөл их байгаад ийнхүү сэтгэл зовниж жагсахаар болжээ.  Тодруулбал, "утааны эсрэг ээжүүд" холбооноос энэхүү тайван жагсаалыг санаачилж, бусад эцэг эхчүүдийг  идэвхитэй оролцохыг уриалж байгаа ажээ. Жагсаалд оролцох хүмүүс өөрсдийн үзэл бодол нөхцөл байдлыг илэрхийлэх лоозон самбар лаа зэргээ бэлдэж ирвэл сайн гэнэ. Фэйсбүүк дэх "утааны эсрэг ээжүүд" группт нэгдэн жагсаалтай холбоотой санал бодлоо хуваалцаж болох аж.

 Хорт утаа аюултай хэмжээнээс 15 дахин их болсноор хүүхдүүд жилд 2-4 удаа уушигны хатгаа өвчнөөр өвчилж, антибиотек судас рууга байнга шахуулах нь жирийн амьдралын хэвшил мэт болжээ. Мөн утааны шууд бус нөлөөнөөс үүдэн өвлийн улиралд зулбалт дөрөв дахин нэмэгдэж, төрөх дөхсөн хүүхдүүд хэвлийдээ амьгүй болж байга юм байна.  

Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: