Дэлхий
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 20
・ 1
Туркийн Анкара хотноо суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Карловыг буудаж, амь насыг нь хөнөөсөн талаар “TASS” агентлаг мэдээллээ.
Анкара хотноо хоёр улсын уран бүтээлчдийн уран зургийн үзэсгэлэн нээгдсэн байна. Уг үзэсгэлэнгийн нээлтэд Элчин сайд оролцож, үг хэлэх үеэр ийнхүү халдлагад өртсөн аж.
Халдлага үйлдсэн этгээд 22 настай бөгөөд Туркийн цагдаагийн офицер Мевлут Мерт Алтинтас гэгч байжээ. Тэрбээр халдлага үйлдсэн шалтгаанаа “Оросууд, Сирийн асуудалд хэтэрхий их оролцож байна. Алеппо хотыг чөлөөлсөний хариуд” хэмээсэн байна.
Цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдийг ямар нэгэн бүлэглэлтэй холбоотой эсэхийг тодруулахаар ажиллаж эхэлжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.